Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн гэдгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
Төрсөн эхчүүдийн 76.1 хувь нь эмчийн хяналтын үзлэгт зургаа ба түүнээс дээш удаа хамрагдсан байна.
Нийт төрөлтийн 25.8 хувь нь мэс заслын аргаар төрснөөс 32.7 хувь нь хүндрэлтэй төржээ. 2018 онд улсын хэмжээнд 77528 хүүхэд төрсөн нь 2017 оны мөн үеэс 3200-гаар буюу 4.3 хувиар өссөн байна. Мөн шинээр төрсөн хүүхдийн 39787 буюу 51.3 хувь нь хүү, 37741 буюу 48.7 хувь нь охин юм байна. Шинээр төрсөн хүүхдийн 3421 нярай буюу 4.4 хувь нь 2500 гр-аас доош жинтэй, 533 тохиолдол буюу 0.7 хувь нь төрөлхийн гажигтай төрсөн нь өмнөх үеийнхээс мөн өссөн үзүүлэлт аж.