Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол бүртгэгджээ

 
Эрүүл Мэндийн Яамнаас Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар гуравдугаар сарын 7-ны өдөр мэдээлэл хийсэн.
Тэгвэл тус өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймагт бүртгэгджээ.
Тус аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү улаанбурханаар өвчилсөн нь 2019 оны гуравдугаар сарын 9-ний өдөр лабораторийн шинжилгээгээр батлагдсан болохыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ. ХӨСҮТ-ийн баг тус аймагт ажиллаад ирсэн байна.
Харин өмнөх тохиолдол нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанид ажиллахаар ирсэн  Энэтхэг улсын иргэн байсан юм.
Т.Гэрэл


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан