Йог нь хобби биш юм. Хүмүүс бие дэх сөрөг муу бодлууд болон өвчин шаналлаасаа салах зорилгоор йогоор хичээллэж, оюун санаа, сэтгэл зүй болон бие махбодийг танин мэдэх ухааралд суралцдаг билээ. Иймд өнөөдөр бид танд зориулан сэтгэл гутрал болон бусад олон сөрөг зүйлсээс ангижруулах, гарын хуруунуудын тусламжтай хийж болох йогийн дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ. Таны бие организм болон оюун санаанд эерэгээр нөлөөлөх учраас та туршиж үзээрэй.
Гарын байрлалын утга учир
Бясалгал хийж байх үедээ гар болон хуруугаа ашиглан, йогийн дасгал хийх хэрэгтэй. Таны авч буй гарын байрлал бүр өөр өөрийн гэсэн үр дүнг үзүүлдэг бөгөөд тархины үйл ажиллагааг сайжруулдаг болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Мөн эрүүл мэндэд ач тустай юм. Түүнээс гадна, гарын хуруунууд тус бүр агаар, ус, ертөнц, гал, огторгуй зэргийг бэлгэддэг гэж үздэг ажээ.
“Gyan Mudra” – Эрдэм мэдлэг
Энэхүү гарын байрлал нь ой санамжийг сайжруулж, сэтгэхүйг тэлдэг. Түүнчлэн өнчин тархи болон дотоод шүүрлийн булчирхайнд сайнаар нөлөөлж, нойргүйдэлд хүргэхээс сэргийлдэг байна.
Тайлбар: Бясалгал хийж байх үедээ хамгийн түгээмэл авдаг гарын байрлал юм. Уг байрлалыг авахдаа гарынхаа эрхий болон долоовор хурууг хооронд нь хүргэнэ. Ингэхдээ бусад хуруунууд шулуун байх ёстойг анхаараарай.
Анхаарах зүйл:Та уг байрлалаар өдөрт хэдэн ч удаа бясалгаж болох боловч, өглөө хийхэд илүү тохиромжтой юм. Хэвтэх, суух болон зогсох үедээ хийгээрэй.
“Vayu Mudra” – Агаар
Уг гарын байрлалыг авч бясалгаснаар гэдсэн дэх хий гадагшилж, архаг “хэрх” болон үе мөчний өвчин, мөн Паркинсон, саа, умайн хүзүүний өвчлөлөөс ангижруулах увидастай аж.
Тайлбар: Долоовор хуруугаа нугалж, бусад хуруунуудаа тэгш байлгах хэрэгтэй.
Анхаарах зүйл: Юм идсэн үедээ юм уу, эсвэл өлөн байх үедээ уг байрлалаар бясалгал хийж болно. Харин нэг удаа хийхдээ 45 минут уг байрлалаа хөдөлгөхгүй хадгалах хэрэгтэй. Үр дүн нь тэр дорхноо мэдрэгдэх болно.
“Prithvi Mudra” – Ертөнц
Ядарч сульдсан, стресс бухимдлаас салж чадахгүй байгаа үед уг байрлалаар бясалгах нь хамгийн зөв сонголт юм. Цусны эргэлтийг сайжруулж, хоол боловсруулах эрхтний тогтолцоог дэмжинэ.
Тайлбар: Эрхий болон ядам хуруугаа хооронд нь хүргэж, бусад хуруунуудаа тэгш байлгана.
Анхаарах зүйл: Өдрийн аль ч цагт хийхэд тохиромжтой. Гэхдээ өглөө хийх нь илүү үр дүнтэй гэж үздэг байна.