Дөнгөж төрүүт гэрчилгээ олгодог нь хүн ам зүйн бүртгэлд шинэчлэл болов

"Нэг иргэн нэг бүртгэл" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга, Улсын бүртгэлийн дарга нар хамтран, нийслэлийн хэмжээнд төрсөн нярайд төрөх эмнэлэгт нь регистрийн дугаар олгох ажлыг эхлээд байгаа.
Энэ ажлыг 2019 оны   нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн юм. Тэгвэл өнгөрсөн сард нийт 6124 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Тэдгээрийн 3140 нь эрэгтэй, 2984 нь эмэгтэй, 143 нь ихэр байжээ. Хүүхдийн дундаж жин 3385 грамм, дундаж өндөр 51 см байна.  Ийнхүү дөнгөж төрүүт гэрчилгээ олгодог нь хүн ам зүйн бүртгэлд шинэчлэл авчирсан ажил билээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан