ШҮДНИЙ ЭМЧ НАРЫН ТАНД ХЭЗЭЭ Ч ХЭЛЭХГҮЙ НУУЦУУД

Эрүүл мэнддээ анхаарч, өвчин зовлон тусахгүй амьдрах шиг сайхан зүйл гэж өөр хаана байх билээ. Тэр ч үүднээсээ өдөр тутмын амьдралдаа эрүүл мэнд, бие организм даа анхаарах нь юу юунаас илүү чухал юм. Тэр тусмаа амны хөндийн эрүүл мэнд нь биеийн бусад хэсгийг бодоход өвчлөх магадлал харьцангуй өндөртэй бөгөөд шүд өвдсөн үед, эмчийн тусламжийг авдаг нь бичигдээгүй хууль гэлтэй.
Харин өвчнөөс маань салгаж өгдөг алтан гартай эмч нарт маань чамгүй олон нууц байдаг гэнэ шүү. Тэгвэл хамтдаа гадны сайтуудын зүгээс тодруулсан шүдний эмч нарын бидэнд хэзээ ч хэлэхгүй нууцуудтай хамтдаа танилцацгаая.
1Хэрэглэсэн багаж хэрэгслээ цэвэрлэж, ариутгахгүй байх
Шүдний эмч нарын ажлын багаж хэрэгслүүд чанарын шаардлага хангасан байхаас гадна ариун цэврийг сайтар хангасан байх ёстой билээ. Гэвч ихэнх шүдний эмч нар өмнөх өвчтөн дээрээ хэрэглэж байсан багаж, хэрэгслээ бүрэн гүйцэт цэвэрлэж, ариутгахгүй байх нь элбэг аж. Үүнээс болж таны амны хөндийд элдэв нян бактери орох аюултай байдаг байна.
 
2Зарим өвчлөлийн талаар хэлэлгүй нуух
Тэд таны шүдийг эмчлэх үеэрээ амны хөндийг тань сайтар шалгаж, үзэх бөгөөд төрөл бүрийн өвчний шинж тэмдэг амны хөндийд тодорч гардаг бөгөөд энэ тохиолдолд ихэнх эмч нар зөвхөн шүдний өвчлөлийг л эмчлэхээс биш бусад өвчний талаар төдийлөн ам нээгээд байдаггүй аж.
 
3Өвчтөнийг гэмтээх
Элдэв янзын зүү, тарианаас авахуулаад төрөл бүрийн багаж хэрэгсэл шүдний эмнэлэгт байдаг шүү дээ. Тэр тусмаа шүд ломбодох зориулалттай машин ч гэсэн тэдгээр багаж, хэрэгслийн тоонд орно. Харин эмчийн мэдлэг, туршлагагүйгээс болж өвчтөний шүдийг бус уруул, ам, хоолойг гэмтээх тохиолдлууд гардаг байна.
 
 
4Хайнга хандах
Сүүлийн үед хүмүүсийн хэрэглэж буй хоол, хүнснээс болж шүд өвчлөж, улмаар шүдний эмчид хандан авахуулахаас өөр аргагүй байдалд хүрдэг нь нууц биш юм. Харин шүдээ авахуулсны дараа онгорхой шүдтэй явахгүйн тулд шүд хийлгүүлэх саналыг шүдний эмчид тавих нь элбэг тохиолддог. Таны шүдний хэвийг авч, тохирох байдлаар шүд хийх хэдий ч, энэ нь заримдаа таарч тохирохгүй байх, эсвэл чанаргүй материалаар хийсэн байх нь бий.
 
5Их хэмжээний “фтор” хэрэглэхийг зөвлөх
Шүдний эмч нарын хувьд “фтор” их хэмжээгээр агуулсан шүдний оог өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөдөг. Фторыг тохирох хэмжээгээр хэрэглэх нь шүдний эрүүл мэндэд ашиг тустай байдаг бөгөөд харин хэтрүүлсэн нөхцөлд шүд өвдөх, буйл сулрах зэрэг сөрөг үр дагавартай байдаг аж.
 
6Өвчнийг нуудаг
Шүдний эмч нар өвчтөнүүдээ үзэж, шүд нь өвчилсөн эсэхийг тэдний амны хөндийгөөс гарах үнэрээр нь оношлох үе цөөнгүй байдаг аж. Тиймээс амныхаа эвгүй үнэрийг дарж, үнэртэн цацах ч юм уу эсвэл бохь зажиллах гэсний хэрэггүй байна. Мөн үнэхээр өвчилсөн байсан ч, тэд өвчтөндөө хэлэхийг урьтал болгодоггүй байна.
 
7Туршлагагүй эмч нарыг бэлтгэх
Сүүлийн үед хүмүүс гадаад үзэмжиндээ хэт их анхаарч, шүдээ цагааруулах үйлчилгээг чанартай, чанаргүй газруудаар хийлгүүлэх болсон бөгөөд энэ төрлийн үйлчилгээ үзүүлж буй эмнэлэг, салоны ажилчид дадлага, туршлага муутайгаас үүдэж, алдаа гаргах магадлал харьцангуй өндөр байдаг аж.
 
8Шаардлагагүй зүйлс зөвлөх
Ихэнх шүдний эмч нар хагас жилдээ багтаж, нэг удаа ирж шүдээ үзүүлж байгаарай гэж зөвлөх нь бий. Гэвч шүдээ тогтмол угааж, амны хөндийн эрүүл мэндээ сайтар сахиж чадвал 2 жил тутамд нэг удаа шүдний эмчийг зориход хангалттай юм.
 
9Хэрэгтэй зөвлөгөө өгөхгүй байх
Хүмүүсийн хувьд амны хөндийн эрүүл мэндээ сахихдаа гаргадаг хамгийн том алдаа бол нэг хэрэглэсэн сойзоо хуучирч, ашиглах боломжгүй болтол нь хэрэглэх явдал байдаг ба энэ нь маш буруу юм. Учир нь шүдний сойзыг 3 сар тутамд өөрчлөн сольж байх хэрэгтэй байдаг ажээ.
 
10Тэд сүүлийн үеийн багаж, хэрэгсэл хэрэглэдэггүй
Техник, технологи өндөр хөгжсөн энэ цаг үед бүх л төрлийн багаж хэрэгслүүд хувьсан өөрчлөгдөж, хэрэглэхэд илүү амар хялбар болж, цаг хугацааг хэмнэх ач тустай байтал зарим салбарын ажилчид тэр тусмаа шүдний эмч нар хуучин багаж, хэрэгслээ сольж, шинэчилдэггүй байна.
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан