Шошийн төрлийн бүтээгдэхүүн, эрдэнэ шиш, ногоон вандуй зэрэг нь аминдэм, микро элементээр тун баялаг хүнс юм.
Гэвч эдгээр ургамлуудыг Монголчууд төдийлөн өргөн дэлгэр хэрэглэдэггүй. Магадгүй боловсруулах, чанах, бэлтгэх зэрэг нь хүндрэлтэй санагддаг байж болох юм. Тэгвэл эдгээр бүтээгдэхүүнийг гэргийн нөхцөлд энгийн аргаар хэрхэн боловсруулах талаар зөвлөе.
Шошийн төрлийн бүтээгдэхүүн
- Энэ бүтээгдэхүүнийг түргэн чанахын тулд хүйтэн усанд дэвтээнэ. Нэлээд хэдэн цагийн туршид. Өглөө нь хүйтэн усанд хийгээд л дэвтээж болно. Харин халуун бүлээн усанд чанадаг. Чанах явцад хүйтэн-ус нэмж хийхгүй.
Давсыг боловсруулж дууссаны эцэст хийнэ. Ингэж боловсруулсныхаа дараа улаан лоолийн нухаш эсвэл бэлэн соусаар амталж болно. Хүнсний сода хийж огт болохгүй. Учир нь сода нь шошинд агуулагдах В1 витаминыг устгаж, амтын муутгадаг.
Ногоон вандуй
- Ногоон вандуйг чанахдаа бага зэрэг элсэн чихэр хийвэл өнгө нь хувирахгүй. Гэхдээ бага зэрэг давс хийсэн буцлам халуун усанд чанана. Ногоон вандуй нь түргэн болдог. үргэн болдог онцлогтой. Бэлэн болсон ногоон вандуйг салат зууш, хоолонд хэрэглэж болно.
Эрдэнэ шиш
- Эрдэнэ шишийг чанахын тулд навчнаас нь салгана. Чанахдаа эхлээд заавал хүйтэн устай саванд хийнэ. Усандаа давс хийх хэрэггүй. Дунд зэргийн гал дээр 1-2 цаг чанана. Эрдэнэ шишийн үрийг зөөлөрсөн эсэхээр нь болсон үгүйг нь тодорхойлно. Эрдэнэ шишийн залаа цайвар өнгөтэй байх тусам түргэн чанагдана. Чанаж дууссаны дараа усаа асгана. Давс хийгээд хэсэг хугацаанд таглаж тавина.
- Шинэхэн хөлдөөсөн эрдэнэ шишийг гэсгээхгүйгээр халуун усанд хийгээд 30-35 минутын туршид чанана.
- Шошийн терлийн бүтээг-дэхүүнийг салат, зуушинд хийх, 2-р хоолны хачирт олгодог.