Чихэнд байрлах 6 цэгийн ашиг тус


Бидний биед орших цэг бүр дотоод эрхтэнтэй холбоотой байдаг. Энэ удаад чихэнд байрлах 6 цэгийг дарснаар таны эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ гэдгийг хүргэх гэж байна. Эмч Хелен Чин Луис чихний гадаргуу дээр цэг дээр дарж үйлчилснээр төв мэдрэлийн системийн төгсгөлд даралт өгч, тухайн холбогдож буй эрхтний өвдөлтийг намдааж, эрүүлжүүлж байдаг" гэж хэлсэн байна.


1. Нуруу болон мөр




Энэхүү цэг нь нуруу болон мөртэй холбоотой байдаг. Тиймээс хуян хөөрдөг, нуруу өвддөг бол энэ цэг дээр дарах хэрэгтэй. Мөн өвдөж байгаа тохиолдолд 1 минутын турш цэг дээр дарахад өвдөлт баг багаар намдаж эхэлдэг юм байна. Өдөр бүр 1 минутын турш дарна.


2. Дотор эрхтэнтэй холбоотой цэг




2 дахь цэг нь дотоод эрхтэнтэй холбоотой байдаг. Хүчтэй өвдөж байгаа үед заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Харин сэтгэл хямрах зэргээс болж өвдөж байгаа энэхүү цэг дээр дарж өвдөлтийг намдаагаарай. 20-30 секунд дарна


3. Үе мөчтэй холбоотой цэг




3 дахь цэг бол үе мөчтэй холбоотой байдаг. Таны үе мөч өвдөх, хөших үед энэ цэг дээр даралт өгснөөр өвдөлт намддаг аж. Хэрвээ хүчтэй өвдөж байгаа тохиолдолд заавал эмчид үзүүлээрэй.


4.Хамар, хоолойтой холбоотой цэг




Энэхүү цэг нь хамар хоолойтой холбоотой байдаг. Тиймээс хоолой өвдөх, хамар битүүрэх, ханиадны анхны шинж тэмдэг илэрсэн үед дарвал өвдөлтийг намдаадаг байна.


5. Гэдэс ходоодтой холбоотой цэг




Хэрвээ таны гэдэс дотор тань таагүй мэдрэмж төрж байвал энэ цэг дээр дараарай. Хооны шингэцийг сайжруулж, ходоод өвдөх зэрэг өвдөлтийг намдаана.


6. Толгой, зүрхтэй холбоотой цэг




Энэ бол чихэн дэхь хамгийн чухал цэг. Учир нь хүний тархи болон зүрхтэй холбоотой байдаг. Энэ цэг дээр өдөр бүр дарснаар зүрхний үл ажиллагаа сайжирч, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж байдаг. Мөн тархийг сэргэг байлгадаг. Толгой өвдсөн үед энэхүү цэг дээр дарж намдаана.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан