Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахуулсан ажлын хэсэг өнөөдөр, 21 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахимаар холбогдож, баярын үеэр эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хангаж ажиллахыг үүрэг болголлоо.
Шинэ жилийн баярын өдрүүдэд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгууд 24 цагаар үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн эмч нар хуваарийн дагуу жижүүрлэж ажиллана. Мөн Эрүүл мэндийн яамны 323002 дугаарын утас 24 цаг ажиллаж, санал хүсэлт хүлээн авна.
Эрүүл мэндийн яамнаас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллага бүрт удирдлагын баг хяналт тавьж, алсын дуудлагын бэлэн байдлыг хангаж, тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
Шаардлагатай тохиолдолд доорхи утсаар холбогдох боломжтой.
ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УТАСНЫ ЖАГСААЛТ
№ | Дүүрэг | Утасны дугаар |
Баянзүрх | 70150049 | |
Баянгол | 11-362539 | |
Багануур | 7021-103 | |
Багахангай | 91074545 | |
Сонгинохайрхан | 98188851 | |
Сүхбаатар | 11-350793 | |
Хан-Уул | 11-345903 | |
Чингэлтэй | 70110278 | |
Налайх | 70232427 |