Аарцтай адууны шөл хийх жор

Ийм сайхан идээ ундаатай ард түмэнд ханиад томуу, ядаргаа сульдаа цаашаа шүү, тийм ээ???
/Яагаад буцалгасан аарц хvний биед муугаар нөлөөлдөг талаар Эрдэнэхүү тогооч тайлбарлахдаа: “Аарц нь монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн уламжлалт цагаан идээ хэдий ч орчин үеийн хүмүүс үүнийг буруугаар хэрэглэж байна. Аарцыг хий бадгана хөөрөх үед биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор ууж хэрэглэхдээ одоогийн хүмүүсийн буцалгадаг шиг гурилаар өтгөлөн хэрэглэдэггүй. Зөвхөн #махны_шөл эсвэл #будаанд юм уу, #шингэнээр буцалгаж хэрэглэдэг байж. Одоо бидний хэрэглэж буй гурилаар өтгөлсөн аарц нь элгэнд маш хортой нөлөөтэй бөгөөд хvн бүрт тохирохгүй, зохисгүй хоолны нэг юм. Тиймээс аарц хэрэглэхдээ аль болох эртний уламжлалаар хэрэглэх, өтгөлж уухаар бол бага зэргийн карахмал хэрэглэх нь зүйтэй”
Орц:
Адууны мах-200гр
Аарц-60гр
Сонгинотой лапша
Цагаан гаа-10гр /2 хэрчим/
Сармис-3 хумс
Давс, хар перец
Хийх заавар: Шөл хийх хүйтэн усандаа мах болон цагаан гаа, сармисаа хийж шөл гартал буцалгана. Шөл буцалмагц аарцаа нэмж хутгаад, хайлж дууссаны дараа сонгинотой лапша гоймонгоо тааруулж хийнэ. Дахин буцалгаад сонгино, давсаар амтлаад аягалахад бэлэн боллоо. Аягалсныхаа дараа бага зэргийн ногоон сонгино хэрчээд дээр нь цацаж өгөөрэй. Ингээд ядаргааны эрлэг аарцтай шөл бүх насныханд хамгийн тэжээлтэй, эрүүл хоол байх болно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан