Өмнөд Солонгосын эрдэмтэд таргалалтын эсрэг тэмцэхэд хар будаа тусалдаг гэдгийг нотолжээ.
Тэд таримал хар будаагаар таргалалт бүхий лабораторийн хулганыг хоолложээ. Судалгаагаар уг будаа нь холестерины түвшинг бууруулж, элгэн дотор липидийг хуримтлуулахаас урьдчилан сэргийлдгийг тогтоосон аж.
Өөрөөр хэлбэл их хэмжээний өөх тос, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэсний үр дагаврыг сааруулдаг байна.
Судлаачид хар будаанд илүү их уураг, эслэг, антиоксидант агуулдаг гэж үзсэн байна хэмээн Food News мэдээллээ.
М.Баяр