“Өвчин намдаах эм ууж явсаар хорт хавдрын хожуу шатандаа орсон хүмүүс бий”


Манай улсад сүүлийн гурван жилд нийт хорт хавдрын шинэ тохиолдлын дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушги, улайн хоолойн хорт хавдар зонхилон тохиолдож байгаа аж.
Өнөөдөр хавдар судлаач эмч нарын эрдмийн чуулга боллоо. Уг чуулганаар тухайн жилд хийсэн судалгааны бүтээлээ танилцуулан, мэдлэг туршлагаа бусдадаа хуваалцав.  
"ХЕЛИКОБАКТЕРИ ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХ ТОМООХОН ШАЛТГААН БОЛЖ БАЙНА”
Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч Ч.Бат-Оргилоос ходоодны хорт хавдрын өвчлөл, шалтгааны талаар тодрууллаа.  
Тэрээр "Монгол Улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр болон нас баралтаар дэлхийд нэгт жагсаж байна. 6, 7 жилийн өмнө бид дэлхийд хоёрт жагсдаг байсан. Хорт хавдар бол нийгмийн өвчин. Энэ өвчнөөр өвчлөх голлох шалтгаан бол тухайн хүн юу идэж, уух, удамшил зэргээс үүднэ.
Манай улс цөөн хүн амтай боловч хорт хавдрын тохиолдол өндөр бөгөөд монголчууд хорт зуршил ихтэй байна. Нас бол хорт хавдар үүсгэдэг хамгийн том хүчин зүйл юм. Хорт хавдраар оношлогдож буй иргэдийн 80 хувь нь 40-өөс дээш насныхан. Монгол улсын хэмжээнд 40-өөс дээш насны нэг сая гаруй иргэн бий. Тэдгээр хүмүүсийг өнгөрсөн жил эрт илрүүлэгт хамруулахад 100 мянган хүн тутмын 35.5 хувьд энэхүү өвчин илэрсэн.
2023 онд улсын хэмжээнд 1200 гаруй ходоодны хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэв. Түүнээс 568 өвчтөн ХСҮТ-д хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсэн. 158 хүн хагалгаанд орох боломжгүй гэх оноштой. Үлдсэн хувь нь өөр эмнэлэг болон гаднын оронд эмчилгээнд хамрагджээ. Хавдар судлалын үндэсний төв нь улсын хэмжээнд хавдрын оноштой хүмүүсийн 80 орчим хувьд тусламж үйлчилгээ үзүүлдэг.  
skip-share“Монгол эрчүүдийн архины хэрэглээ өндөр байгаагаас тэд ходоодны хавдраар түлхүү өвдөж байна”Ходоодны хавдрын хагалгаа өндөр өртөгт зардалтай тусламж үйлчилгээнд орно. ЭМДЕГ-аас олгож буй санхүүжилт нь 7 орчим сая төгрөг байдаг. Гэхдээ энэ төсөв зөвхөн хагалгааны зардал. Гэтэл тухайн хүн хагалгааны дараа эрчимт эмчилгээ, хоол сойх шаардлага тулгарна. Тэр үед хоногт 300.000 төгрөгийн уураг судсаар тарих хэрэгтэй гээд бага төсөвтэй боловч зардал их гардаг. Энэ зардлыг өгөхгүйгээс манай эмнэлэг алдагдалтай ажилладаг. Өөрөөр хэлбэл, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр болгож байна.  
Хувцас “мараал"-ын элэгдэлд орлоо гэдэг шиг, хорт хавдар бол хүний биеийн "мараал"-ын элэгдэл л гэсэн үг. Өнгөрсөн жил ходоодны хавдраар оношлогдсон өвчтөний 50 орчим хувь нь II, III шатандаа орчихсон байв. Багагүй хувь нь IV үеийн оноштой байсан. Эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр эрт үеийн буюу I шатны хорт хавдраар оношлогдсон иргэд манай төвд хандах нь ихэссэн.
Эрт үедээ оношлогдсон бол дурангийн аргаар хагалгаа хийх боломжтой. Ходоод дөрвөн давхар бүрхүүлтэй. I шатны хавдар хамгийн дотор талын бүрхүүлд үүсэж буй мэнгэ шиг хэмжээтэй хавдар байдаг. Сүүл шатны хавдрууд бол жижиг хэмжээтэй "бөмбөг" шиг зүйл хүний биед байгаа гэсэн үг шүү дээ. Дурангийн хагалгааны тоног төхөөрөмж, арга хэрэгсэл, чадвар сайжрах тусам хагалгааны дараах хүндрэл багасах хандлагатай.  
Монголд эрчүүд архины өндөр хэрэглээтэй байна.  Мөн сүүлийн үед иргэд ходоод нь өвдвөл өвчин намдаах уучихдаг. Бодит байдалтайгаа эвлэрэхгүй явсаар хавдрын сүүл үе хүргэчихсэн байдаг. Эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь маш чухал” гэсэн юм. 
Чуулга уулзалтад хот, хөдөөгийн 330 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан