Элэг бол хүний бие махбодийн хамгийн чухал эрхтэн. Түүний гол үүрэг бол бие организмыг хортой бодисуудаас шүүж цэвэрлэх юм. Иймээс бид элгэндээ хамгийн их анхаарах шаардлагатай. Тэгвэл яаж? Үүний тулд бие организмыг хэрэгцээтэй, тэжээлийн бодисуудаар хангах ёстой.
Элгэнд ноцтой асуудал үүссэнийг илтгэх түгээмэл шинжүүд
-Архаг ядаргаа
-Сэтгэл санааны тогтворгүй байдал
-Тархи толгой дүүнгэтэх, бие сулрах
-Толгой өвдөх /нүдээр нь хатгуулж өвдөх/, амарсаны дараа намддаг толгойн өвдөлт
-Үе мөч болон булчингийн өвдөлт
-Хэт их хөлрөх
-Өөх тостой хурц хоолыг боловруулахад ходоодонд асуудал үүсэх
-Харшил
-Батга
-Унгах, гэдэс дүүрэх, гэдэс өвдөх, өтгөн хатах, гүйлгэж суулгах
-Дааврын тэнцвэргүй байдал
-Сэтгэл гутрал, сэтгэлээр унах
-Аливаа химийн бодисонд мэдрэг болох
-Амнаас эвгүй үнэр үнэртэх
-Шалтгаангүйгээр биеийн жин нэмэгдэх
-Цөсний хүүдийгээ авахуулах
Танд эдгээр шинж тэмдэг илэрдэг бол үүссэн асуудалтай тэмцэхийн тулд зөв зохистой хооллох шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тийм ч хэцүү биш юм.
1.Аль болох органик хүнс хэрэглэж, генийн өөрчлөлтөнд орсон бүтээгдэхүүнээс зайлсхийх
2.Чанар сайтай, амьтны болон ургамлын гаралтай уураг, үр тариа, ферментжүүлсэн бүтээгдэхүүн, эмчилгээний зориулалттай өөх тос, түүхий самар, ургамлын үр зэрэг хүнсийг тэнцвэртэй байдлаар хэрэглэх
3.Үрэвсэл үүсгэдэг тос болох рапс, эрдэнэшиш, шар буурцгийн тос, ургамлын тос, хөвөнгийн тос, наранцэцгийн тос зэргийг хэрэглэхгүй байх
4.Цэвэр усыг хангалттай хэмжээгээр уух
5.Эрүүл, биед чухал ач холбогдолтой тос болох наргил модны тос, улаан далдуу модны тос, оливын тос, шар тос, авокадо болон маалинганы тос зэргийг түлхүү хэрэглэх
6.Ширхэглэгтэй хүнсийг хангалттай хэмжээгээр буюу өдөр дор хаяж 35 граммыг хэрэглэж заншаарай. Ийм хүнсэнд чиа үр, артишок, маалинганы үр, авокадо, брокколи, брюссель байцаа зэрэг ордог.
7.Дахин боловсруулсан чихэр болох бор, цагаан элсэн чихэр, чихрийн нишингэнээс гарган авсан элсэн чихэр, чихрийн нишингэний ундаа, шүүснээс татгалзах нь зүйтэй.
8.Фруктозын хэрэглээг хязгаарлаж өдөр 20-25 гр-ийг хэрэглэх: глюкоз-фруктозын агууламж өндөртэй эрдэнэшишийн сироп, гликемик өндөртэй жимс
9.Хүнсэндээ С болон В бүлгийн аминдэм, фолийн хүчил, магни агуулсан ногоон өнгийн навчит ногоог түлхүү хэрэглэх
10.Мөн хоолондоо амьтны болон ургамлын гаралтай аминхүчлийн эх булаг болсон ясны шөл, коллаген, тахианы мах, өндөг, түүхий бууцай, яншуй, байцаа, хүрэн манжин зэргийг оруулах
11.Хүхрийн эх үүсвэр болох өндөг, брокколи, брюссель байцаа, сармис, сонгино, спаржа, байцаа зэрэгт гойд анхаарлаа хандуулан хэрэглэх
12.Хэрэв дээр дурдсан шинж тэмдэг илэрдэг бол согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлаж өдөр тутмынхаа зуршлыг эрүүл болгоорой.
Энэхүү 12 зөвлөгөө нь таны элэгний үйл ажиллагааг дэмжихэд туслах энгийн зүйл бөгөөд элэггүй бол та амьд байх учиргүй гэдгийг үргэлж санах ёстой.
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин