Үнийн хөнгөлөлттэйгөөр олгодог эмийн жорыг эрүүл мэндийн байгууллагын шатлал харгалзахгүйгээр бичихээр болсон талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгдлээ.
Тодруулбал, Эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж, үйлчилгээг иргэд, даатгуулагчид хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний жагсаалтад заасан эм бичих эрхтэй эмчийн ангиллыг баримтлахгүйгээр эмийн жорыг эрүүл мэндийн байгууллагын шатлал харгалзахгүйгээр бичихээр шийдвэрлэсэн байна.