Зүрхний талаар сонирхолтой арван баримтууд



Жил бүрийн 9 сарын 29-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг. “Дэлхийн зүрхний өдөр”-т зориулан УГТЭ Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж байна. Тэгвэл зүрхний тухай хүн бүрийн мэддэггүй, мэдвэл зохих баримтыг хүргэж байна.
  • Хүний зүрх нь 400 грамм хүрэхгүй жинтэй. Зүрхний дундаж жин нь 230-330 грамм орчим байдаг аж.
  • Зүрхний хэмжээ нь хүний хүйс, биеийн ерөнхий хэмжээ, түүнчлэн генээс шалтгаалдаг, гэхдээ эрүүл хүний зүрхний хэмжээг түүний зангидсан нударганы дайтай хэмээн тодорхойлж болно.
  • Зүрхний хавьд эвгүй мэдрэмж төрөх юмуу хайр дурлалаа илэрхий үедээ олонхи хүн цээжний зүүн хэсэгт гараа тавьдаг зуршилтай байдаг. Үнэндээ бол, зүрх цээжний хөндийн яг дунд, хоёр уушигны хооронд байрладаг байна.
  •  Зүрх бол нарийн тохируулсан нэг ёсны машин гэж эрдэмтэд тодорхойлдог.
  • Бидний зүрх хүчилтөрөгчөөр баяжсан цусыг байнгын горимоор шахаж байдаг маш нарийн насос юм. Зүрх энэ цусыг биеэр шахаж, түүний эргэлтэд тус дэм үзүүлж, буцаагаад уушиг руу шахаж, энд дахин хүчилтөрөгчөөр баяждаг.
  • Зүрхний хуурамч дохио нь зүрхний хэм алдагдаж байгааг харуулж болох юм. Зүрхээр дамжуулан цус шахах үйл ажиллагааг цахилгаан импульс хянадаг бөгөөд энэ импульсийг эмч хэмжиж чадна.
  • Дэлхийд зүрх судасны өвчнөөр жилд 17,5 сая хүн нас барж байна.
  • Манай улсын хүн амын нас барсан гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байна.
  • Та эрүүл хоол идэж зүрхээ цэнэглэ, дасгал хөдөлгөөн хийж зүрхээ хөдөлгө, жингээ бууруулж, тамхиа хаяж зүрхээ хайрла
  • Цусны даралт ихсэлт насжилттай холбоотой ч засаж болох эрсдэлт хүчин зүйл юм. Давсны зохистой хэрэглээг баримталж, өдөр тутам идэвхитэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээс татгалзах нь цусны даралт ихсэлтийг бууруулж боломж бүрдүүлнэ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан