Гар утас, таблет, зөөврийн болон суурин компьютерийн дэлгэцийг удаан ширтэх нь нойргүйдэлд хүргэдгийг АНУ-ын эрдэмтэд олж тогтоожээ. Энэ үеэр нүдний зарим эс хиймэл гэрлийг үүсгэсний улмаас хүний бие махбодын цагт төөрөгдөл үүсэж, нойргүйдэхэд хүрдэг байна.
Энэ долоо хоногийн мягмар гарагт Америкийн “Cell Reports” сэтгүүлд нийтэлсэн уг судалгаа нь нойргүйдэх, бие махбодын хэмнэл алдагдах болон толгой таллаж өвдөх зэрэг өвчний эмчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулж магадгүй ажээ.
Бидний нүдний ард “ретина” хэмээх мэдрэгч мембран байрладаг бөгөөд үүний дотоод давхаргад гэрэлд асар мэдрэг жижиг эсүүд байрлаж байдаг юм. Гэрэлтэй үед тэдгээр эсүүд ажиллаж эхлэх бөгөөд энэ үеэр нүдний “меланопсин” хэмээх уураг байнга нөхөн төлжиж, тархинд дохио өгдөг байна. Харин тархи хиймэл гэрлийг хүлээн авснаар анхааралтай байх дохиог биед өгч, нойр хүрэхийг багасгадаг байна.
Судлаачид энэхүү судалгааг хулгануудын биед туршиж үзэхэд, гэрэлтэйд удаан байсан хулгануудыг бусадтай нь харьцуулахад хэвийн байдалдаа орох нь удааширч, унтахаа больсон нь ажиглагджээ.
Судалгааг явуулсан эрдэмтэд цаашид бие махбодын цагийг устгах “меланопсин” уургийг бүтээх арга замыг олохоор ажиллаж байгаа бөгөөд энэ нь нойргүйдлийг эмчлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
24news.mn