5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалт эхэлсэнтэй холбогдуулан вакцин хийсний дараа үүсэх хариу урвалаас сэргийлэх, бие хямарсан тохиолдолд тусламж үйлчилгээг зөв үзүүлэх чиглэлээр мэдлэг сэргээх сургалтуудыг эмч, сувилагч нарын дунд зохион байгуулж эхэлжээ. Мөн бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх вакцины цэгээр дамжуулан хүүхдүүдэд вакцинжуулалт хийж байна. Хүүхдүүд заавал аав ээж, асран хамгаалагчтайгаа хамт ирэх шаардлагатай. Ингэснээр эцэг эх, асран хамгаалагч нарт вакцины танилцуулга хийж, анкет бөглүүлэн, зөвшөөрөл авсны үндсэн дээр вакцинжуулалт хийх юм. Тухайн вакцин хийж буй өрөө болоод эмчийн үзлэгийн өрөөнд камер суурилуулж байгаа. Энэ нь вакцинжуулалт болон үзлэгийг стандартын дагуу хийж байгаа эсэхийг хянах, баримтжуулах зорилготой гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn