Сүрьеэгийн далд халдвартайгаа ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?


Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь, Монгол Улсын хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн далд халдвартай гэсэн тооцоолол бий.
Ихэнх хүн сүрьеэгийн нян амьсгалж, халдвар авсан ч хүний биеийн дархлааны системийн дарангуйлагдан идэвхгүй, унтаа байдалд байхыг ДАЛД ХАЛДВАР гэж нэрлэдэг.
Сүрьеэгийн далд халдвартай хүмүүс нь:
- ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй,
- ямар нэг зовуурь, шаналгаа байхгүй,
- сүрьеэгийн нянг бусдад тараахгүй туберкулины арьсны сорил эерэг байдаг.
Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд тус өвчнөөр өвчилж болзошгүй байдгийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.
Иймд та болон таны гэр бүл, ойр дотны хүмүүс дотор уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн оношлогдсон бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, далд халдварыг оношлуулах шаардлагатай.
Харин эмч, сувилагчийн зааврын дагуу далд халдварын эмчилгээнд хамрагдсанаар сүрьеэ өвчнөөр өвчлөхөөс сэргийлж чадна.
Тус эмчилгээнд хамрагдсанаар идэвхтэй хэлбэрийн сүрьеэ өвчин үүсгэх эрсдэлийг 90 хувь бууруулна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан