Цоохор майлз бол өвөл хэрэглэхэд хамгийн тохиромжтой ногооны нэг юм. Олон төрлийн витамин, ашигтай бодисоор дүүрэн уг ногооноос та А, Е, К, В, С зэрэг аминдэмүүдээ нөхөж авахаас гадна аспарагин, тирозин, каторин зэрэг үнэт амин хүчлүүдээ сэлбэх боломжтой.
Цоохор майлз бодисын солилцоог сайжруулдаг
Хэрвээ та гоолиг туранхай байхыг хүсч байгаа бол цоохор майлз ид. Уг ногоо нь бодисын солилцоог сайжруулах замаар илүүдэл жинг хасахад тусалдаг. Махтай бол хамгийн тохирох ногоо ч гэж үздэг. Тиймээс оройн хоол, салатандаа нэмж, бодисын солилцоогоо түргэсгээрэй.
Цоохор майлз хөгшрөлтийг удаашруулдаг
Цоохор майлзын бас нэгэн гол үүрэг бол хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах юм. Уураг, витамин, эрдэс, хүчлээр баялаг цоохор майлз эсийн тогтвортой үйл ажиллагааг хангана. Уг ногоог оливын тостой хоршуулж хэрэглэх нь илүү үр дүнтэй.
Цоохор майлз стресс тайлдаг
Хачин сонсогдож байгаа байж магадгүй ч цоохор майлз нь үнэхээр тайвшруулах үйлдэлтэй аж. Хэт ядаргаанд сайн тул тогтмол хэрэглэвэл бараг л ядрахгүй гэсэн үг.
Цоохор майлз хамар битүүрэхээс сэргийлдэг
Өвлийн хүйтэн улиралд хүмүүс ханиад томуу тусч, хамар битүүрэх нь олон. Тэгвэл хамрын битүүрлийн арилгахад зөвхөн эм төдийгүй, цоохор майлз тустай гэнэ.