18 дахь удаагийн татан авалтаар 163,800 тун Pfizer/Biontech вакцин хүлээн авлаа

Pfizer/Biontech вакцины 18 дахь удаагийн татан авалтаар 163,800 тун хүлээн авсан байна. Монгол Улсын Засгийн газар болон Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх 2.5 сая Pfizer/Biontech вакцины 2,011,230 тун вакцин хүлээн аваад байна. 
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан