40.617 кг эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авч ирлээ

МИАТ ТӨХК Монгол Улсын Засгийн газрын захиалгаар яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэгүүд үйлдэж байна.
2021 оны 11-р сарын 8-ны ѳдрийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр 40617 кг эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авч иржээ.
253948384_4853725704652346_6235318518822611342_n-768x1024 40.617 кг эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авч ирлээ
Мөн МИАТ ТӨХК 11-р сарын 10-ний өдрийн Улаанбаатар – Бээжин – Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр Засгийн газрын захиалгат эмнэлгийн зориулалтай ачааг мѳн тээвэрлэн авчрахаар төлөвлөн ажиллаж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан