ДЭМБ-аас Пфайзер вакцины хадгалалтын хүчинтэй хугацааг 6-9 сар болгож сунгасан шийдвэрийг өнгөрсөн сарын 21-нд гаргажээ. Тодруулбал, дээрх шийдвэр АНУ болон Европын Холбооны Улсад үйлдвэрлэж, КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн улс орнуудад түгээгдсэн, шошго дээрээ “2022 оны гуравдугаар сарын төгсгөлд хадгалах хугацаа дуусах”-аар бичигдсэн Пфайзер вакцины бүх цувралд хамаатай юм байна.
Энэ хүрээнд вакциныг хасах 90-ээс хасах 60 градусын хэт гүн хөлдөөгчөөс ил гаргахгүй, гэсгээхгүй нөхцөлд бүтээгдэхүүнийг хэт гүн хөлдөөгчид тасралтгүй есөн сарын туршид хадгалах боломжтой болжээ.
Түүнчлэн дээрх шийдвэр 2021 оны зургадугаар сард үйлдвэрлэсэн цувралуудад мөн нөхөн үйлчлэх юм байна. Өнөөдрийн байдлаар хамгийн цаад тал нь 2022 оны гурван сард хүчинтэй хугацаа дуусах шошго бүхий бүтээгдэхүүнүүд дэлхийн улс орнуудад түгээгжээ. Тэдгээрийн хүчинтэй хугацаа ийн гурван сараар сунгагдаж байгаа юм.
Жишээ нь, 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах хугацаатай вакциныг хэт гүн хөлдөөгчид хадгалбал 2022 оны гуравпугаар сарын 31-ний өдөр хугацаа нь дуусна гэсэн үг юм байна.
Пфайзер үйлдвэрлэгчийн зүгээс энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн үйлдвэрлэх дараа дараачийн цувралын бүтээгдэхүүнүүд дээрээ хадгалалтын хугацааг есөн сар болгосон шинэчилж байгаа ажээ.