Нийслэлийн алслагдсан гэр хорооллийн эмийн хангамж, үнийг шалгана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний үеэр онцлон хэд хэдэн зүйлсийг удирдах ажилтнуудад сануулав.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бодит тооцоо, судалгаанд үндэслэсэн, амьдралд хэрэгжихүйц төлөвлөх шаардлагатайг Хотын дарга тодотгов. “Өмнөх ерөнхий төлөвлөгөөний биелэлт 30 хувьтай хэрэгжсэн бол шинэ ерөнхий төлөвлөгөөний биелэлт ирээдүйд  дор хаяж 80 хувьтай байх ёстой. Эдийн засгийн зөв тооцоолол, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн, зах зээлийн өнөөгийн  болон ирээдүйн нөхцөл зэрэг  бүхий л үзүүлэлтүүд, тооцооллыг нарийвчлан бодит амьдралд хэрэгжихээр төлөвлөгөөг боловсруулна гэдэгт итгэж байна” гэлээ.

Түүнчлэн Эрээн боомт хаагдсанаас болж,  өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа барилгын материалын үнэ өсөж, асуудал үүсгэж  байгаа. Энэхүү үнийн өсөлт, хөөрөгдөлт нийслэлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй ажил үйлчилгээнд саад учруулсан тохиолдол байгаа эсэхийг нягтлан хянах, “Ковид-19” халдварт тахлын эмчилгээнд хэрэглэж буй эм, тарианы  үнэ өсөхөөс сэргийлэх, ялангуяа алслагдсан гэр хороололд эмийн хангамж, үнэ ханш ямар байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт шалгалт хийхийг даалгалаа.
Мөн Хотын дарга ирэх долоо хоногт цаг үеийн дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
242896517_929009761300500_7904221265201580137_n_20211025113557 Нийслэлийн алслагдсан гэр хорооллийн эмийн хангамж, үнийг шалгана
-Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах.
-Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, холбогдох дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлж ажиллах.
-Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах зэргийг онцлов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан