Эмнэлгүүдийн ачаалал буурч, 1588 ор сул байна

Өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 2573 хүнийг “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд 1172 хүнд ПГУ /PCR/, 1401 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна. Үүнээс “Ковид-19” халдварын 343 батлагдсан тохиолдол илэрснээс 78 нь хүүхэд, 7 нь жирэмсэн эмэгтэй байна.Нийслэлийн хэмжээнд 2021 оны 08 сарын 12-ны өдөр “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт шинээр 458 иргэн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бөгөөд 23:00 цагийн байдлаар 3948 хүн хэвтэн эмчлүүлж байна. 
 
Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа юм. Мөн 08 дугаар сарын 11-12-ны өдрийн байдлаар тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 146, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 4055, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 8426 байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан