Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх “Нэгдсэн лавлах 119 төв”-ийн хоёрдугаар шугамыг ажиллуулж эхэллээ. Эмнэлзүйн зөвлөгөө өгөх шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын эмч ажилчид 2 ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж эмчилгээний зөвлөгөө өгч ажиллаж байна.
Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээний төвтэй шууд холбох юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээний төвтэй шууд холбох юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.