Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн Нойрны эмгэгийн төвийн захирал Александр Калинкин дутуу нойртой явах нь халдвар авах эрсдэлийг 250 хувиар нэмэгдүүлдэг гэжээ.
"Нойр ба дархлаа. Энэ хоёр бараг ижил утгатай үгс. Нойр дутуу явснаар дархлаа эрс унадаг. Таваас бага цаг унтдаг хүний ямар ч төрлийн вирусийн халдвар авах магадлал нь долоон цаг унтдаг хүнийхтэй харьцуулахад 250 хувиар илүү байдаг" гэжээ. Нойр бидний дархлааг дэмжиж байдаг маш чухал зүйл" хэмээн Калинкин хэлсэн байна.
Тэрбээр "Ихэнх хүн долоогоос есөн цаг унтах ёстой. Нойрны чанараа сайжруулахын тулд үргэлж тогтсон цагт унтаж, босож байх хэрэгтэй" гэв. Түүнээс гадна сэрүүлгээс татгалзаж, сэрээх зориулалттай гэрлэн төхөөрөмж хэрэглэх, биологийн цаг, хоногийн хэмнэлээ удирдаж сурахыг зөвлөлөө.
Эх сурвалж: ТАСС