Дархлаа дэмжиж, халдварлах эрсдэл бууруулах хүнсний бүтээгдэхүүн

Коронавируст халдварын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлааг дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. 
Шингэний хэрэглээ:
  • Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
  • Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах
Өөх, тосны хэрэглээ:
  • Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
  • Транс тос хэрэглэхгүй байх
Мах, махан бүтээгдэхүүн:
  • Халуун шөлтэй хоол идэх
  • Адуу, хонь, сонгино, саримс, хөмүүл түлхүү хэрэглэх
  • Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
  • Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
Жимс, хүнсний ногоо:
  • Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
Гурил, гурилан бүтээгдэхүүн:
  • Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
  • Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
  • Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах
Сүүн, сүүн бүтээгдэхүүн:
  • Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
  • Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан