Монгол Улс шинэ коронавирусийг ингэж эмчилж байна

Сүүлийн өдрүүдэд Монгол Улс шинэ төрлийн коронавирусийн эмчилгээнд чухам юу хэрэглэж байгаа талаарх асуудал олон нийтийн анхааралд байгаа. Ямар эмчилгээ хэрэглэж 300 гаруй хүнийг эмчилсэн талаарх мэдээллийг олон нийт мэдэхийг хүсч байна.
Энэ асуудлаар өнөөдөр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Эмчилгээний тактик бол ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг өнгөрсөн 10 сарын хугацаанд дагаж мөрдөж 300 гаруй хүнээ эмчилж ирсэн. Үүний дагуу:
Нэгд: Вирусийн эсрэг дархлааг дэмжих эмчилгээ
Хоёрт: Хүндрэлийн эсрэг эмчилгээ
Гуравт: Уушгинд хатгалгаа үүссэн бол антибиотик эмчилгээг хийж байна. Цаашид ч ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжийг мөрдөж ажиллана гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан