Амны хөндийгөө гурван удаа зайлахад вирус байхгүй болж буйг судалгаагаар тогтоожээ

Герман улсын зарим судлаачид амны хөндийгөө зайлах нь COVID-19-ийн халдвар дамжих эрсдлийг бууруулах боломжтой талаар туршилт судалгааг хийжээ.
Уг судалгаагаар хүн 30 секунд амаа зайлахад вирусийн түвшин буурч, харин гурван удаа амны хөндийгөө зайлахад тухайн хүний аманд вирус байхгүй болсон байна.
Манай улсад өнгөрсөн хоёрдугаар сараас хойш давс, сод, тамедин зэрэг өөрт байгаа гарын доорх материалаа ашиглан ам, хоолойгоо зайлах нь үр дүнтэй гэж иргэддээ зөвлөж байсныг Германы эрдэмтэд ийнхүү баталсан байна. Мөн АНУ-ын эрдэмтдийн амны хаалтны судалгаагаар хамгийн сайн хамгаалж байгаа нь нэг удаагийн амны хаалт орсон бол дараагаар нь даавуун амны хаалт оржээ. Иргэд амны хаалт зүүхгүй, ялангуяа үйлчилгээний байгууллагаар худалдагч нар зүүхгий байгаа дуудлага ихэссээр байгаа тул анхаарал сэрэмжээ алдахгүй амны хаалтаа тогтмол зүүхийг ЭМЯ-аас анхааруулсаар байна.
 
Л.Баяр
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан