• Логик сэтгэлгээг сайжруулна. Тоглолтод амжилт гаргахын тулд нягт уялдаа холбоо бүхий стратегийг сонгох шаардлагатай болно. Өөрийн байрлалд сул тал үүсгэхгүй, өрсөлдөгчийн сул талыг ашиглах, зөвхөн сул тал гэж юу вэ гэдгийг судалж мэдэх гээд тасралтгүй сурах үйл ажиллагаа юм.
• Ямар ч насны хүн тоглож болдгоороо бусад спортоос ялгаатай. Настай хүн залуу хүн шиг, залуу хүн "хашир дайчин" шиг ч тоглож болно.
• Ой тогтоолтыг сайжруулна.
• Даамын онол нэлээд төвөгтэй бөгөөд зөвхөн гараа гэхэд л маш олон хувилбарыг цээжлэх шаардлагатай болдог.
• Даам нь анхаарлаа төвлөрүүлэх чадварыг хөгжүүлдэг. Тоглолтын турш өрсөлдөгчөө ялахын төлөө тэмүүлж байдаг. Өчүүхэн алдаа гаргахад л гарцаагүй хожчихсон тоглолтыг ялагдал болгосон жишээ маш олон бий.
• Маш олон байрлал, боломжоос хамгийн оновчтой, зөв нүүдлийг олоход сургадаг.
• Дүрслэл, бүтээлч байдлыг хөгжүүлнэ. Дааманд тоо тоймгүй олон гайхамшигт цохилт, уран нүүдлүүд бий.
• Бие дааж сурна. Өөрийн дүгнэлтээр чухал шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ тохиолдолд хэн ч танд туслахгүй.
• Үр дүнг урдчилан харах чадварыг хөгжүүлнэ.
• Өөрийгөө урамшуулах боломжийг олгоно. Төгсгөлгүй олон боломжоос хамгийн сайн нүүдэл, хамгийн сайн төлөвлөгөө, хамгийн гоёмсог нүүдлийг олох эрэл хайгуулыг үргэлж хийх боломж олгоно.
• Хэчнээн их ажиллана, төдийчинээ үр дүн гардаг.
• Даам шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлнэ. Шинэ санаа гаргаж, таамаг дэвшүүлж туршина.
• Даамын спортоор хичээллэснээр хичээл сурлагадаа сайжирч, ажил амьдралдаа амжилт олcон жишээ олон бий.
• Эцэст нь дурдахад даам нь харьцангуй бага хэрэглэл материал шаарддаг, өртөг багатай боловч үр өгөөж нь зүйрлэшгүй их спорт юм.
Ч.Бат-Эрдэнэ (Спортын мастер)