Хүүхдийг хар цайнд оруулах нь ийм ач тустай

Хүүхдийг хар цайнд оруулах нь дараах ач тустай.
• Хоол шингээлт сайжирна
• Арьсны нөхөн төлжилт сайжран борогшуу болно
• Таван цул эрхтэнд нөлөөлж дулаацна
• Цусны эргэлт нэмэгдэн дархлааны систем сайжирна
• Хөлсний сүв нээгдэнэ.
• Биеэс хорыг гадагшлуулна
Зорилго: Хүүхдийг эрүүлжүүлж чийрэгжүүлэх, дархлааг сайжруулах
Хэрэглэгдэх зүйлс: Сайтар идээшүүлсэн хар цай 5 л, том алчуур 1ш, хүүхэд багтах түмпэн 1 ш, чих бөглөх хөвөн, бэлтгэсэн цайгаа хутгаж хийх сав (0,5 л), хүүхдээ өлгийдэж авах даавуу, халад
Хар цайнд оруулах дараалал:
1.Хэрэглэгдэх зүйлсийг дэргэдээ тавина.
2. Цайны температурыг термометрээр хэмжинэ. Цайны температур 36-37 градус байна. Хэрэв термометр байхгүй бол тохойгоо хар цайнд дүрж, боломжтой эсэхийг шалгаж болно.
3. Хүүхдийн сэтгэл санаа тайван, уур уцааргүй байх үед нь цайны ваннанд оруулна. Өрөөний хэм 22 градус байна. Салхи чийггүй, дулаан өрөө тохиромжтой.
4.Толгойноос эхлэн нүүрийг угааж, хүүхдийн цочроог гаргаж дасгана.
5. Хүүхдийг 10-15 минут цайнд суулгана.
6. Ар нуруу болон цээжин хэсгийг шавшина.
7. Цайг шавхарч, алчуураар арчина.
8. Биеийг хаттал даавуунд өлгийдөнө.
9. Зөөлөн дарж иллэг хийж хатаана.
10.Чийггүй болтол арчаад, унтлагын хувцас өмсүүлж, хуурай даавуунд ороож унтуулна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан