Наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь


-Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу 2020 оны 07 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.
- Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.

-Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 07 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” НЭМГ-ын даргын А/86 тоот тушаал гарсан байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан