ДЭМБ гидроксихлорохин болон хлорохин эмийг коронавирусний эмчилгээнд ашиглахыг зогсоох шийдвэр гаргалаа



Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гидроксихлорохин болон хлорохин эмийг эмнэлгүүдэд коронавирусний эмчилгээнд ашиглахыг нь зогсоох шийдвэрийг гаргасан байна. Дэлхийн олон оронд коронавирусний эмчилгээнд ашиглаж байгаа энэхүү эм нь үр дүнгээ өгөхгүй байгаагаас гадна өвчтнийг үхэлд хүргэх аюултэй гэдгийг судалгаа харуулж байгаа юм байна.
            ДЭМБ дэлхийн 671 эмнэлгийн коронавирусний халдвар авсан 96 мянга гаруй өвчтөнд хийсэн судалгаан дээрээ үндэслэж энэ шийдвэрийг гаргасан юм байна. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийг гурван бүлэгт хуваасан байна. 1 дүгээр бүлэгт гидроксихлорохин болон хлорохин эмийн аль нэгийг нь дангаар нь хэрэглэж байгаа өвчтөнүүдийг хамруулсан байна. 2 дугаар бүлэгт тус эмийг өөр антибиотиктой хавсран хэрэглэж байгаа өвчтөнүүдийг хамруулж, судалсан байна. Харин 3 дугаар бүлэгт гидроксихлорохин, хлорохин эмийг хэрэглээгүй өвчтөнүүдийг судалжээ. Судалгааны үр дүнд гидроксихлорохин болон хлорохин эмийг хэрэглэсэн өвчтнүүдийн дунд нас баралт өндөр үзүүлэлттэй буюу 16-23,8 хувьтай гарсан байна.
            Хумхаа болон чонон хөрвөс өвчнүүдэд хэрэглэдэг хлорохин, гидроксихлорохин эм нь зүрх судасны системийг гэмтээж, зүрхний хэм алдагдалтыг бий болгож байгаа нь олон өвчтөнд ажиглагдсан байна.
ДЭМБ-аас хэрэглэхийг зөвлөхгүй байгаа энэ эмийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөртөө 2 долоо хоногийн курс эмчилгээгээр хэрэглэсэн гэдгээ өмнө нь хэвлэлд хэлж байсан юм.
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан