“Covid 19” туссан жирэмсэн эмэгтэй Өвөрмонголд 2 сарын турш эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэн, 4 дүгээр сарын эхээр амаржсан байна. Хамгийн гайхалтай нь нярай шинэ төрлийн коронавирүсийн эсрэг IgG биеттэй төржээ. Энэ нь урагт коронавирүсээс хамгаалах эсрэг биет үүсэж, төрөлхийн дархлаатай төрсөн анхны хүүхэд болоод байна.
Эсрэг биет эхийн цусанд үүсээд, урагт дамжсан байж болзошгүй гэж судлаачид таамаглаж байна. Шинэ коронавирүс эхээс урагт саван доторх ус болон цусаар дамжин халдварладаг байж болзошгүй. Иймд жирэмсэн эмэгтэйчүүдэд тавих анхаарлаа сулруулж болохгүй гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.