Он гарсаар ханиад, томууны тархалт оргил үеийнхээсээ 90 орчим хувиар буурчээ. Мөн эл хугацаанд гэдэсний халдварт өвчин бүртгэгдээгүйг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын статистикаас харж болно.
Тодруулбал, улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 18-19 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байсан нь саяхан. Гэвч өнөөдөр энэ үзүүлэлт 1.8 хувьд хүрэхгүй байна. Амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин урьд байгаагүй доод түвшинд хүрч, буурахад иргэдийн хувийн ариун цэврийн дэглэм хамгийн их нөлөөлснийг эмч нар хэллээ.
Учир нь манай иргэд ЭМЯ-ны заавар, зөвлөгөөг маш сайн дагаж, гараа тогтмол угаан, амны хаалт зүүж хэвшсэн. Цаашид ч энэ хэвээрээ, ариун цэврээ тогтмол сахиснаар халдварт өвчинд дарлуулахгүй байх бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд хэллээ.