ЗӨВЛӨГӨӨ: УЛАМЖЛАЛТ АРГААР ТОМУУГААС СЭРГИЙЛЭЭРЭЙ

Томуу төст, өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Улсын хэмжээнд эл өвчний дэгдэлд их байгаа энэ үед эцэг эхчүүд хүүхдээ хамгаалах, хувь хүн урьдчилан сэргийлэх нь нэн чухал юм. Тухайлбал, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, дулаан хувцаслах, гэрээ ариутгах, нойтон цэвэрлэгээ хийх, гараа тогтмол угаах, амны хаалт зүүх гэх мэт. Ийнхүү өөрийгөө болон ойр дотныхоныгоо хамгаалснаар томуу, томуу төст өвчнөөс хол байж чадах юм.
Дашрамд дурдахад, улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт амбулаторийн үзлэгийн 10.6 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн аймаг, орон нутгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн хувиар их байгаа юм. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 8.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 2,5 хувиар мөн нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан