ГЕГ: Эм, эмнэлгийн хэрэгслийг цахимаар худалдаж авахгүй байна уу

Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-аас нийтийн эрүүл мэндэд аюул учруулах хуурамч эм, эмийн зүйл, эмнэлгийн хэрэгслийг тодорхойгүй эх сурвалжаас, ялангуяа цахим худалдаагаар худалдаж авахгүй байхыг анхааруулж байна. Эдгээр барааг хэрэглэх нь хүний амь насанд аюул учруулна.
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-тэй тэмцэж байгаа энэ үед гэмт хэргийн бүлэглэл, хууль бусаар болон хуурамч бараа нэвтрүүлэх явдал гарсаар байгаа нь гаалийн байгууллагууд зорчигчдын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ, хууль бус үйлдэлтэй тэмцэх арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байна. ДГБ-ын Зөрчлийн мэдээлэл солилцох сүлжээнд ирүүлсэн гишүүн орнуудын мэдээллээс харахад хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний дотор амны хаалт, гар ариутгах хэрэгслийн зөрчил нэмэгджээ.
БНХАУ, ХБНГУ, Индонез, Уганда, Украин, Их Британи, АНУ, Вьетнамын Гааль болон хууль сахиулах байгууллагууд сүүлийн гурван долоо хоногийн дотор энэ төрлийн зөрчлийг илрүүлэн ДГБ-ын Зөрчлийн мэдээлэл солилцох сүлжээнд мэдээлэл ирүүлжээ.
“Pangea XIII” ажиллагааны үеэр АНУ-ын Гааль, хил хамгаалах алба “COVID-19” оношлуурыг Их Британаас шуудан илгээмжээр Лос Анжелесийн Нисэх онгоцны буудлын олон улсын шуудан илгээмжийн хэсгээр “Цэвэршүүлсэн усны сав” нэртэй, 191 ам. долларын үнэтэй хуурамч бичиг баримт бүрдүүлэн илгээснийг илрүүлжээ. Онц байдал тогтоосон үед хууль бусаар бараа нийлүүлэх замаар мөнгө угаах, худалдааны луйвар их хэмжээгээр гарч, улам бүр идэвхжиж байгааг харуулсан нэг жишээ юм. Энэ зөрчлийг Их Британийн Лондон хотын Цагдаагийн газрын Оюуны өмчийн эрхийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах төв байгууллага болон АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын хамтын ажиллагааны хүрээнд илрүүлж 300 орчим оношлуур, түүнийг хэрэглэхэд зориулсан 20 литр химийн бодисыг хураан авч, гэмт хэрэгт холбогдсон этгээдийг баривчилжээ.
Дэлхийн хэмжээнд онц байдал зарласан энэ үед зах зээл дээр эм, хамгаалалтын хэрэгсэл, түүний дотор маск (амны хаалт), нэг удаагийн бээлий, хамгаалалтын хувцас, хэрэгслийн хууль бус худалдаа нэмэгдсээр байна. Иймд дэлхийн улс орнууд экспортын зөвшөөрлийг энэ төрлийн бараанд бүр болон түр хугацаанд олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгожээ. Тухайлбал, Вьетнам, Европын Холбоо, Бразил, Энэтхэг, ОХУ, Серби, Украин гэх мэт.
ДГБ-аас олон улсын болон үндэсний хэмжээнд нэвтрүүлж буй туршлага, эрх зүйн зохицуулалт, зөрчил, бусад мэдээллийн талаар шуурхай холбоо барин ажиллах холбоо баригчдын жагсаалт, холбогдох эрх зүйн зохицуулалт, ДЭМБ-ын холбоос, COVID-19 сүүлийн үе чиг хандлага, шинэ төрлийн мэдээллийг нэн даруй солилцох, өөрөөр хэлбэл бүхий л мэдээллийг нэг доороос авах мэдээллийн дэд хуудсыг relevant section of the WCO’s website бий болгон, баяжуулж байна. Өнөөдрийн байдлаар Бельги, Болгар, Канад, Чили, Чех, Финланд, ХБНГУ, Грек, Шинэ Зеланд Улсын гаалийн байгууллага өөрсдийн хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг байршуулжээ.
 
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан