Идсэн хоол тань хэр хугацааны дараа шингэдэг вэ?


Хоол хүнс хүний бие үр ашгаа өгч, эрч хүчээр сэлбэхийн тулд бие махбодод шингэхүйц химийн элементүүд болон хувирах ёстой. Энэ үйл явц аман дотор буюу шүлсэнд дэвтэж, шүдээр жижиглэх үед л үүсдэг. Үүний дараа хоол хүнс ходоодонд орж, ходоодны хүчилтэй нэгдэнэ. Эндээс гэдэс рүү орж, тэндээ ч мөн ходоодны хүчилтэй нэгдсээр байдаг аж. 
Ингээд элгээр дайрсан судсаар цусанд шингэж, элэгний ферментүүд хортой хэсгийг нь хоргүйжүүлж, ашигтай бичил элемент, витамин, глюкозыг нь үлдээдэг. 
Тэгэхээр эрүүл байхын тулд богино хугацаанд шингэдэг хүнсний бүтээгдэхүүнийг аль болох их хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр та хоол боловсруулах системээ хайрлаж, хүнсийг боловсруулахад аль болох бага эрчим хүч зарцуулна. Хамгийн гол нь өөр өөр хугацаанд боловсордог хоол хүнсийг аль болох зэрэг хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Тэгвэл хоол ямар хугацаанд шингэдэг болохыг мэдэж аваарай.
Хүнсний бүтээгдэхүүний биед шингэх хугацаа

1. Шингэн зүйлс.


  • Ногоо, тахиа, махны шөл  — 20–40 минут.
  • Ус (өлөн элгэн дээр) — шууд гэдсэнд ордог.
  • Ногоо, жимсний шүүс — 15–30 минут.
  • Цай — 60 минут.

2. Ногоо, мөөг.

  • Мөөг — 5–6 цаг.
  • Чанасан байцаа — 40–50 минут.
  • Исгэсэн байцаа — 4 цаг.
  • Шинэ байцаа — 3 цаг.
  • Чанасан төмс — 2–3 цаг.
  • Шарсан төмс — 3–4 цаг.
  • Шинэ ургацын төмс  — 2 цаг.
  • Шинэ лууван — 50–60 минут.
  • Өргөст хэмх — 30–40 минут.
  • Амтат чинжүү — 30–40 минут.
  • Улаан лооль — 30–40 минут.
  • Салатны навч — 30–40 минут.
  • Ургамлын тосоор амталсан салатны навч  — 50–60 минут.
  • Чанасан хүрэн манжин — 45–55 минут.

3. Жимс, жимсгэнэ.

  • Хан боргоцой — 40–60 минут.
  • Амтат жүрж — 30 минут.
  • Гадил — 45–50 минут.
  • Усан үзэм — 30 минут.
  • Интоор — 40 минут.
  • Грейпфрут — 30 минут.
  • Лийр — 40 минут.
  • Киви — 20–30 минут.
  • Манго — 1,5–2 цаг.
  • Тоор — 40 минут.
  • Яблоко — 40 минут.

4. Хатаасан жимс, самар.

  • Үзэм — 2 цаг.
  • Самар (хушга, хушны самар, газрын самар ) — 3 цаг.
  • Наран цэцэг, хулуу, гүнжидийн үр  — 2 цаг.
  • Хасарваань — 2 цаг.
    Хар чавга — 3 часа.

6. Будаа.

  • Овьёос — 60–80 минут.
  •  Хөц будаа — 60–80 минут.
  • Шар будаа— 60–80 минут.
  • Цагаан будаа — 60–80 минут.

6. Сүүн бүтээгдэхүүн.

  • Йогурт — 2 цаг.
  • Тараг, тарган ундаа — 60 минут.
  • Сүү — 2 цаг.
  • Зайрмаг — 2–2,5 цаг.
  • Бяслаг — 4–5 цаг.
  • Тослог аарц — 2 цаг.
  • Тослоггүй аарц — 90 минут.

7. Мах.


  • Хонины мах — 3–3,5 цаг.
  • Үхрийн мах — 3–4 цаг
  • Тахианы мах — 1,5–2 цаг.
  • Банш — 3–3,5 цаг
  • Сало — 5–6 цаг
  • Гахайн мах — 3,5–5 цаг.

8. Гурилан бүтээгдэхүүн.

  • Гоймон — 3–3,2 цаг.
  • Талх — 3–3,5 цаг.

9. Өндөг.

 Өндөгний цагаан— 30 минут.
  • Өндөгний шар — 45 минут.
  • Шарсан өндөг — 2–3 цаг.
  • Чанасан өндөг — 2–2,5 цаг.

10. Амттан.

  • Зефир — 2 цаг.
  • Зөгийн бал — 1–1,5 цаг.
  • Халва — 3 цаг.
  • Шоколад — 2 цаг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан