Вирусийн гаралтай өвчний дэгдэлтийн энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гар утсаа арчиж, цэвэрлэхийг анхааруулж байна. Учир нь хүн өдөрт дунджаар 150 удаа гар утсандаа хүрдэг гэх тоо баримт бий. Гар утас нь нян үржих хамгийн тохиромжтой орчин болдог байна.
Иймд гар утасны гадаргууг ариун цэврийн өрөөний суултууртай харьцуулахад 10 дахин илүү бохир байгаа нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Тиймээс та хэдий их гараа угаасан ч гар утасныхаа гадаргууг цэвэрлэхгүй бол аливаа өвчнөөс өөрийгөө хамгаалж чадахгүй гэдгийг анхаарууллаа.