Хүний тэсвэр хатуужил төрөх үеийн жингээс шалтгаалдаг

Шведийн Каролины хүрээлэнгийнг мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар хүний төрөх үеийн жин хэр бага байна, тэр хэрээр биеийн ачаалал удаан хугацаанд даах чадвар нь илүү муу байдгийг тогтоожээ.
Эрдэмтэд Шведийн цэрэгт дайчлагдсан 287 мянга орчим хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Залуус бүгд жирэмсний 37-41 долоо хоногтойдоо төрсөн, гүйцэд төрсөн хүмүүс байсан бөгөөд 17-24 насандаа армид татагджээ. Шинэ цэргүүд бүгд цэргийн албанд элсэхдээ эмнэлгийн үзлэгээр орж, биеийн бэлтгэлийн түвшин, тэр дундаа зүрх судас, амьсгалын замын тэсвэр тэвчээртэй байаар велоэргометрийн тусламжтайгаар тодорхойлуулсан байна.
Зүрх судас, амьсгалын замын тэсвэр тэвчээртэй байдал гэдэг нь зүрх, уушги өндөр биш хэрнээ биеийн удаан хугацааны ачааллын үед хүчилтөрөгчөөр булчингаа хэрхэн үр дүнтэй хангаж байгааг хардаг үзүүлэлт юм байна. Энэ үзүүлэлт хүний биеийн ерөнхий эрүүл мэндийг тодорхой заадаг гэж хэлэхэд болно.
Тэгтэл судалгааны явцад төрөх үеийн жин, биеийн тэсвэр тэвчээр хоёрын хооронд насанд хүрсний дараа ч шууд хамаарал байдаг нь тодорхой болжээ. Жин ихтэй төрөх тусам ирээдүйдээ зүрх судас, амьсгал, булчингийн системийн ажиллагаа сайтай байдаг аж.
Мөн төрөх үеийн жин 450 граммаар нэмэгдэх тутамд эрт нас барах эрсдэл 13 хувиар буурч байжээ. Өөрөөр хэлбэл хүний төрөх үеийн жин эрүүл мэнд, урт хугацааны эрүүл мэндэд чухал үүрэгтэй болох нь эндээс тодорхой болсон байна.
Эх сурвалж: health.mail.ru
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан