ДОХ-ын вакцин бүтээх найдлага талаар болов


Хүний дахлал хомсдолын вирусийн вакцин бүтээх найдвар талаар өнгөрсөн талаар ВВС мэдээллээ. Өмнөд Африкт бүтээгдэж байсан HVTN 702 вакцинд хүн төрөлхтөн маш их найдлага тавьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан юм. Гэвч туршилтын шатандаа үр дүнгүй болох нь батлагджээ. Өмнөд Африкт явагдсан туршилтад 5000 гаруй хүн оролцсон бөгөөд үр дүн нь ийнхүү сөрөг гарсан аж. Вакцин бүтээх төсөл дээр ажиллаж буй эрдэмтэд туршилт бүтэлгүйтсэн явдалд урам ихэд хугарсан ч хүн төрөлхтний өмнө тулгамдсан хамгийн чухал, заавал шийдэх ёстой асуудлуудын нэг тул цаашид судалгаагаа үргэлжлүүлэх болно гэжээ.   
Гэхдээ гутрах болоогүй, өөр бусад улсад явагдаж байгаа судалгануудад найдлага тавих боломж байгаа. Яг вакцин бүтээж л чадаагүй болохоос халдвар авсан хүний амьдралыг уртасгах тал дээр хүн төрөлхтөн чамгүй амжилтад хүрээд байгаа гэнэ.
Х.БАТСАЙХАН, EAGLE.MN


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан