“Биеийн байдал” гэдэг нь маш өргөн агуулгатай, яагаад гэвэл энэ нь бүх өвчин, өвчлөл болон хямралыг багтаадаг. Чихрийн шижин, багтраа, артерийн даралт зэрэг хамгийн тархмал өвчнийг хүмүүс сайн мэддэг. Харин бас нэлээд олон ховор өвчин ч байдаг байна.
1.Унтаж байгаа гоо бүсгүйн хамшинж
Ядарч байгаа мэдрэмж бол хэвийн зүйл. Үнэндээ бол олонхи хүн өдрийн туршид ядарч, үүнийгээбайнга мэдэрч байдаг. Жирийн хүн нүдний хор гаргах гэхдээ20 минут дуг хийдэг. Харин унтаж байгаа гоо бүсгүйн хамшинж өвчтэй хүн өдөрт 20 хүртэл цаг унтаж, ингэхдээ байнга л
ядраад байгаа юм шиг санагддагболдог байна.
2. Мебиусийн хамшинж
Энэ мэдрэлийн ховор өвчин нүүрний байдал болон нүдний хөдөлгөөнийг хянадаг булчингуудад нөлөөлдөг байна. Ийм өвчтэй нялх хүүхдийг хооллох гуурс хэрэгтэй байдаг.
3.Гайхамшигийн орны Алисагийн хамшинж
Энэ байдал нь хүн өөрийгөө хэт их том юмуу бүр жижигхэн болчихсон юм шиг санахад хүргэдэг байна. Тийнхүү уг өвчин нь юмыг гаж байдлаар тусгах юмуу чиг баримжаагаа алдах мэдрэмж төрүүлдэгийг бас нотложээ.
4.Усны харшил
Энэ нь ус уух, шүршүүрт орох юмуу усанд сэлэх зэрэг өдөр тутмын үйлдлийг хийх боломжгүй болгодог аж. Устай харьцсаныдараа арьсны улайлтыг эмчлэхийн тулдэмч нар харшлын эсрэг эм, бэлдмэл бичиж өгдөг байна.
5. Мюнхгаузены хамшинж буюу биеэ чагнах
Энэ нь хүн эв эрүүл хүүхдээ эмчид үзүүлдэг сэтгэцийн хямрал юм. Ийм өвчтэй хүмүүс өвчнөө дэвэргэж ярих юмуу бүр элдэв шинж тэмдэг нэмж зохиодог байна.
6. МарияАнтуанеттагийн хамшинж
Мария Антуанеттань Францын хувьсгалыг хүртлэх Францын сүүлчийн хатан хаан байжээ. Тэр тансаг амьдрал, чамин дэгжин хувцаслалт болон буурал үстэйгээрээ түүхэнд оржээ. Тийнхүү үс нь гэнэт бууралтдаг ховор өвчнийг энэ хатан хааны нэрээр нэрлэжээ.
7.Хэт үсэрхэг буюу гипертрихоз
Дэлхийн зарим нутагт үсэрхэг төрхийг сексийн дур булаам байдлын илрэл хэмээн үздэг байна. Гэвч хэтэрхий үсэрхэг байдал нь гипертрихозын шинж тэмдэг байж болдог. Энэ ховор өвчин нь бүх биеэр үс хэвийн бусын их ургадаг онцлогтой юм.
8. Капгрын хамшинж
Таны ойрын хүмүүсээс нэг нь огт өөр болчихсон юм шиг санагдах байнгын айдасын ертөнцөд аж төрж байна хэмээн төсөөлөн бодоод үзээрэй. Капгрын хамшинж өвчтэй хэн нэгний хувьд энэ айдас нь бодитой юм шиг санагддаг байна.
9. Протейн хамшинж өвчин
Протейн хамшинж гэсэн онош тавиулсан хүний хувьд хамгийн их зүдэргээтэй нэг байдлыгийм хамшинж өвчин гэдэг.Энэ ховор өвчнөөс болоод хүний ясхэт томордог байна.
10.Загасны үнэрийн хамшинж
Триметиламинурибуюу загасны үнэрийн хамшинж нь бие махбодь азот агуулсан нэгдлүүдийг задлаж чадахгүй болсон үед үүсгэдэг байна. Ингэснээр биеийг хэт өвөрмөц үнэртэй болгодог аж. Тийнхүү амны эвгүй үнэр, өмхий хөлс болон муухай үнэртэй шээс зэрэг бусад үнэр гарч болдог байна.
11.Согтуурлын хамшинж
Энэ нь хачирхалтай юм шиг сонсогдож байгаа хэдий ч, таны бие махбодийг согтоох хэмжээний этанол гэдэг бодис ялгарахад хүргэдэг өвчин байдаг. Ингэснээр хүн маш их ядарч, өвчилсөн мэт мэдрэмж төрдэг байна.