Бид өдөр тутамдаа химийн ямар нэгэн бодистой харьцаж байдаг. Гэхдээ тухайн бодис стандарт хэмжээнийхээ дагуу тухайн бүтээгдэхүүнд байгаа юу үгүй юу? бусдын бие махбодид сөрөг нөлөө үзүүлж байна уу, үгүй юу гэдгийг боддоггүй.
Тиймээс цаашид мэргэжлийн байгууллагын зөвлөгөө зөвлөмжийг анхаарч, таны өдөр тутамдаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүн ямар орц найрлагатай, тэр нь биеийн эрүүл мэнд болон орчиндоо ямар нөлөөтэй вэ гэдгийг анхаарч, аливаад шинжлэх ухаанчаар хандаж байх нь чухал юм.
Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораториос аяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодисийн талаар танилцуулсаныг уншигч та бүхэндээ хүргэж байна.
Аяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис
- Аяга, таваг угаагч шингэн нь арьсыг бага цочроогч шинж чанар бүхий хөөс үүсгэх чадвартай гадаргуугийн идэвхт бодисноос бүрддэг.
- Аяга таваг угаагч шингэний найрлагад ус, гадаргуугийн идэвхт бодист, хадгалалтын хугацаа уртасгагч бодис, үнэрт бодисууд ордог байна
- Аяга таваг угаагч шингэний гол найрлагад ордог АНИОНЫ болон ИОНЫ бус гадаргуугийн идэвхт бодис, үнэрт бодисууд нь арьс цочроох болон гарын экзема үүсгэх эрсдэлтэй.
- Гадаргуугийн идэвхт боди нь ГИДРОФОБ / усанд дургүй, усыг хөөдөг/ болон ГИДРОФИЛЬ / усанд дуртай/ бүлгүүдийг агуулдаг байна. Гадаргуугийн идэвхт бодис нь гидрофоб бүлгээрээ аяга тавган дээрх өөх тостой, гидрофиль бүлгээрээ устай холбогдох ба гидрофиль бүлэг нь илүү хүётэй учир, аяга, тавган дээрх өөх тос урсгаж алга болдог байна.
Аяга, таваг угаагч шингэн худалдан авах хэрэглэхэд анхаарах зүйл:
- Фосфор, триклосин агуулсан аяга, таваг угаагч шингэн худалдан авахгүй байх
- Аяга, таваг угаагч шингэний найрлаганд ордог гадаргуугийн идэвхт бодисоор бохирдсон хоол идэлхгүйн тулд аяга, тавгийг хөөсгүй болтол нь усаар угаах, маш сайн зайлах
Мэдрэмтгий арьстай хүмүүс бээлхий өмсөж хэрэглэх, үнэрт бодисноос харшилтай хүмүүс болгоомжтой хэрэглэх