Элсэн чихрэнд дарсан сонгиноор ханиадыг эмчлэх Орос ардын уламжлалт жор

Амьсгалын замыг үрэвсүүлэн цочроох ханиалгыг эмийн эмчилгээнээс гадна ардын эмчилгээний аргаар эдгээж болдог.

Жишээ нь:

Сонгиныг элсэн чихрэнд даршлах арга юм. Сонгино халдварт өвчний эхлэлийг эмчилэхэд хамгийн өгөөжтэй ногооны нэг байдаг. Сонгино элсэн чихрэнд уусахад фруктоз, мальтоз, сахарозоор баялаг болж түүнд төмөр, фосфор, кальци нимбэгийн болон алимны хүчил, витамин С гээр баяжигддаг байна.
Мөн амтлаг шүүс ямар ч насны хүнд нас хамаарахгүй үр дүнгээ өгдөг аж.
Бактерийг устгах чадвартай амьсгалын замыг бөглөгч цэрийг ховхлох тустай бэлдмэл болдог.
Цаашилбал бөөр элгийг цэвэршүүлж өгдөг. Сонгиныг цэвэрлэн ишийг нь хэрчиж авах ба нимгэн зүссэн хэрчим дээр хоолны нэг халбага элсэн чихэр хийн дарна. Нэг хонуулахад хангалттай байдаг. Хүүхдэд өглөө нэг халбагаар уулгахдаа өөр жимсний соктой хамт өгч болдог . Нэг сонгино 200 грамм элсэн чихэр мөн зөгийн бал нэмж дулаан газар хадгалах ба бага хэмжээний шүүс гарах ч энэ нь эмчилгээний ач холбогдлоор өндөр байдаг гэнэ. Байгалийн сахароз лийр болон алимд байх хэмжээгээр сонгинод байдаг ба сонгины 6% ийг эзлэдэг байна.

Сайхан -Уул
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан