Чихрийн шижин өвчнийг НАМ ДАРАХ ардын эмчилгээ

Дэлхий нийтийн чимээгүй тахал болоод буй чихрийн шижин өвчин гурван үе шаттай. Хэрвээ танд доорх шинж тэмдэгүүд илэрдэг бол цусан дахь сахарын хэмжээгээ хянаж, хооллолт, амьдралын зөв хэв маягт шилжих хэрэгтэй болсныг анхааруулья.
 
Олон удаа шээх, хэт их цангах, өлсгөлөн нэмэгдэх,амнаас эвгүй үнэр амнаас хуурайших, жин нэмэх эсвэл турах,ядарч сульдах, алсын хараа муудах, шарх удаан эдгэх, өвчлөмтгий болох, арьсны өөрчлөлт-арьс загатнах, бэлгийн үйл ажиллагааны алдагдал, үе мөчний өвчлөл зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Улмаар хүнд хэлбэрт шилжиж, бөөрний архаг дутагдалд орох, нүд сохрох , хөлний хүндрэлд орох, судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах, зүрхний шигдээс үүсэх зэрэг архаг хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй.
 
Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх , учирч болох эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд та нэгдүгээрт эрүүл зөв хооллолтыг сонгож, дасгал хөдөлгөөн хийж, жингээ хэвийн байлган, хорт зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Энэ бүгдээс таны хооллолт хамгийн чухал бөгөөд зөвхөн зөв хооллолтоор эрсдлийг 30-50 хувиар бууруулах боломжтой.
 
ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ АНАГААХ АРДЫН УХААН:
Ингэний сүү- Ингэний сүү чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулж, эрт үеийн шинж тэмдгүүдийг эмчлэх шидтэй. Энэ аргыг цусан дахь сахарын хэмжээ нь 13 болон түүнээс доош байгаа хүмүүс хэрэглэх нь тохиромжтой.
Булчингийн мах- Үхрийн булчингийн маханд цайр, төмөр, магни гэсэн бодисууд агуулагддаг бөгөөд энэ нь хүний бие организм шууд уураг болон хувирч, коллагенийг шингээх тэжээх ач тустай.
Хивэг- Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор бүхэл үрийн тариа хэрэглэхийг дэлхий нийтээр зөвлөдөг. Үүнд хивэг, бор гурил, гурвалжин будаа, хөц будаа, улаан буудай зэрэг орно. Гэхдээ эдгээрээр хийсэн талх, нарийн боов төдийлөн ач тусаа өгөхгүй харин түүхийгээр нь авч хоол хийж хүнсэндээ хэрэглэж заншвал онцгой үр дүнтэй эмчилгээ болно. Ялангуяа хивэг хэрэглэж занших нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдлийг 30 хүртэл хувиар бууруулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Хивэг шим тэжээл, магни, омега-3, фоли гэсэн амин дэмүүдийг агуулж сахарын агууламжын эсрэг хүчтэй өдөөгч болдог байна
Сүү, тараг- Цагаан идээ нь яс бэхжүүлдэг ид шидтэй. Тиймээс чихэр, сахаргүйгээр цэвэр тараг, сүү хэрэглэж заншаарай. Калцийн агууламж нь таны яс, шүдийг бэхжүүлдэг. Мөн D витамины агууламжтай.
Арвайн гурил- арвайн гурил хэрэглэх нь цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлдэггүй, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан хоолны шингэц нэмэгдүүлэх, биед хуримтлагдсан элдэв хорт бодисыг гадагшлуулахаас гадна биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах ач тустай. Арвайн гурилыг зуурч багсарч идэхээс гадна зуурч, байцаатай цуйван хийж идэж болно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан