Манай монголчуудын уламжлалт анагаах ухаанд хий ядаргаа, алжаал тайлах, дархлаа сэргээх зорилгоор тойг, чөмөгний шөлийг түлхүү хэрэглэж ирсэн байдаг. Мөн та амин дэмээр баялаг, олон төрлийн орцтой хоол хүнс хэрэглэхийг эрхэмлээрэй.
Овъёосны ханд
Овьёос нь тамир тэнхээ оруулж, сэргээн, цус төлжүүлэн, хоолны дуршил нэмэгдүүлдэг тул ардын эмчилгээнд өргөн ашиглаж иржээ. 1 стакан хальстай овъёосон дээр 1 л ус хийж, усыг талд нь хүртэл ширгээх хэрэгтэй. Дараа нь шүүсийг шүүж аваад дээр нь ширгэсэн хэмжээний сүү нөхөж хийгээд хөөрүүлнэ. Үүн дээр дөрвөн цайны халбага зөгийн бал нэмж өгнө. Өдрийн аль ч цагт хамаагүй 1 стаканаар гурван удаа ууснаар биеэс бохирдлыг гадагшуулж, гэдэс элэг цэвэрлэхийн сацуу хамгийн гол нь тамир тэнхээ оруулна.
Хойлог шувууны мах
Хойлгийн мах бие махбодыг 30-60 хувь сэргээн тэтгэх биологийн идэвхит үйлчилгээтэй. Зааврын дагуу тогтоосон хэмжээгээр хэрэглэхэд шарх эдгэрэлтийг хоёр дахин хурдасгадаг.
Айраг
Айраг нь хүний биеийн дархлааг эрчимтэй дэмждэг. Мөн саамыг халуунаар уух нь элэгний архаг өвчтэй хүнд зохино. Шар тос Шар тосыг байнга идэх нь зүрхний тамирыг амирлангуй болгож, уушгины хатингарыг арилгана. Мөн үсний уналтыг зогсоож, нүдний цогийг бадраан өлчир халуунд цангаа сайн тайлдаг.
Тараг
Тараг нь өмөн үүний эсрэг хүчтэй нөлөөлдөг дархлалын системийг идэвхжүүлэх чадвартай янз бүрийн хорт хавдар үүсгэгчийн эсрэг хүчтэй нөлөөлдөг.
Сармис
Сармис судсыг тэлдэг бөгөөд үүний ачаар толгой өвдөх, нүд эрээлжлэх, нойргүйдэх гэх зэрэг өвчин анагааж дархлааг сайжруулдаг олон талын ач тустай.
Улаан чинжүү, хар перец
Улаан чинжүү нь нимбэгнээс тав дахин их С амин дэм агуулдгаар барахгүй түүнд цусны даралтыг зохицуулах цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй амин дэм байдаг. Гэвч хэт их халуун ногоо нь чийгийг хөөдөг тул зуны улиралд хэрэглэх нь тохиромжгүй.
Чөмөгний ясны шөл
Хонины чөмөгний ясны шөл гаргаж аван, бага багаар тасалж хөлдөөн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж болно. Ясны шөл тэр дундаа хонины чөмөгний ясны шөл нь монгол хүний бие организмд таарсан кальци, эрдэс бодис, шимээр баялаг байдаг тул хүнд хагалгаанд орсон, ядарч сульдсан хүнд тамир тэнхээ оруулдаг. Мөн өдөр тутмын хоол, цай чанахдаа, гурил зуурахдаа, хүүхдийн бантанд, гэртээ халуун тогоо хийхдээ, мөн нярай хүүхдийг усанд оруулахдаа хэрэглэж болно. Хонины чөмгийг шулж, ташиж битүү чанагчид хийн, 5 минут буцалгаад галыг нь багасгаж 5-10 цаг буцалгана. Дээр нь ялгарсан тосыг хамж авч, хөлдөөн бага багаар хоолондоо хэрэглээрэй. Хүсвэл шөлөндөө цагаан гаа, лаврын навч зэрэг амтлагч хийж болно. Чөмөгний ясны шим шүүс, эрдэс бодис шингэсэн шөлнөөс ясыг авч хаяна. Шөлөө сайтар хөргөж, бага багаар тасалж хөлдөөгөөрэй.