Хавдрыг эрт илрүүлвэл бүрэн эдгэрнэ

Хавдрын эсрэг үндэсний аян ес дэх жилдээ үргэлжилж байна. Энэ хугацаанд 125 мянган иргэн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагджээ.
Гэхдээ орон нутагт байнгын ажиллагаатай хавдрын эрт илрүүлгийн нэгж байгуулах шаардлагатай гэж эмч нар үзэж байна.
Иймээс энэ сарын 30-ны өдөр Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк сан, МҮОНРТ хамтаран форум зохион байгуулна.
Форумын үеэр эрт илрүүлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг онцлох юм байна.
Мөн энэ өвчнийг эрт үед нь эмчлүүлвэл эдгэрдэг өвчин юм. Тиймээс зөвхөн ажлын таван өдөр гэлтгүй, байнгийн ажиллагаатай “Хавдрын эрт илрүүлэх төв”-тэй болох шаардлагатай байна гэж  ХСҮТ-ийн эмч удирдлагууд хэллээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан