Цагаан гаа нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулна


Та магадгүй ер бусын тахир гахайн үндсийг хараад /цагаан гаа/, үүгээр юу хийхээ мэдэхгүй байж болох юм. Гэхдээ түүний ашигтай шинж чанар нь эртний үеэс хойш сайшаагдаж ирсэн.  Энэ нь бие махбодидыг сэргээх, үрэвслийн эсрэг үр нөлөөтэй амин дэм, бичил тэжээл, чухал тосыг агуулдаг ашигтай ургамал юм. Манай сайт нь эрүүл мэнддээ анхаарал тавьдаг уншигчиддаа зориулж цагаан гааг хэрэглэн байгалийн гоо үзэсгэлэнгээ хадгалахад тань тус болох зарим ашигтай жорыг хуваалцаж байна. Эдгээр жорыг гэртээ амархан хэрэглэх боломжтой. Та зүгээр л хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй!
Хэрэв та зүрхний болон элэгний өвчтэй, таны биеийн температур өндөрссөн, эсвэл салст бүрхэвчийн гэмтэлтэй байвал цагаан гаа хэрэглэх хэрэггүй. Жирэмсэний 2 ба 3-р үед, шарх сорвитой байгаа тохиолдолд цагаан гаа хэрэглэж болохгүй. Бидний зөвөлгөөг дагахад шинэхэн цагаан гаа болон хатаасан нунтаг аль нь ч байж болох бөгөөд түүний тос нь маш их тустай. Цагаан гааг хоол, нарийн боов, ундаандаа хэрэглэж болно. Цагаан гаа хэрэглэхээсээ өмнө цагаан гааны харшилтай эсэхээ сайтар шалгаарай.
Целлюлитийг арилгана

Цагаан гааны гуужуулагч нь арьсыг дулаацуулж, цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн шинэ эсийн хэлбэр үүсэхээс сэргийлж хавдрыг арилгана.  Цагаан гааны шүүс 0.5 литр-тай 1 гр цагаан гааг холино. Том ширхэгтэй далайн давсыг 1-1.5 шил нэмнэ. Энэ гуужуулагчийг резинэн дээр тавьж янз бүрийн байдлаар ашиглаж болно.
Бэлдмэл метаболизмын үйл явцыг хурдасгаж, дотор муухайрахыг багасгадаг

Жирэмсэн үед хоолны дэглэмийн үед эсвэл хоолны дуршилгүй болох, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрч байвал цагаан гаа зажлаарай эсвэл цайндаа шинэхэн цагаан гаа нэмж болно.
Хумсыг бэхжүүлж, ургалтыг сайжруулна

Цөцгийн тосыг 1-2 цайны халбагаар хайлж хийнэ. 1-2 цайны халбага авакодоны тос, 3-5 дусал үнэр оруулагч тос, 3-5 дусал цагаан гааны тос, нимбэгний эфирийн тосны 5-7 дуслыг нэмнэ. Бодисыг хольж, хуурай вааранд хийнэ. Та үүнийг маск эсвэл гарын тос болгон ашиглаж болно. Анхаар! Энэ бодис нь харшил үүсгэж болзошгүй тул та маш болгоомжтой байх хэрэгтэй.
Дархлалыг бэхжүүлдэг

Аскорбины хүчил, А, В витамин, цайр, кальци, иод, байгалийн антибиотик, антибиотикууд, цагаан гаа нь бидний биеийг бэхжүүлж, янз бүрийн өвчинд тэсвэртэй болгодог.
1 цайны халбага цагаан гааг 250 мл хар эсвэл ногоон цайнд хийнэ.
2-4 ширхэг жижиглэн хэрчсэн нимбэг, 400 гр шинэ цагаан гаа, 250 гр зөгийн бал хийж холино.  Ханиад томуу элбэгтэй үед хоол идэхээс өмнө 3 цайны халбагаар ууна.
Өвдөлтийг намдаах

Цагаан гаа нь үрэвслийн үед  болон дасгал хийсний дараа үүссэн булчингийн өвдөлтийг намжаахад тустай. Мөн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед өвдөлт намжаах, үе мөчний үрэвслийг анагаах увидастай ажээ. Цагаан гааны эмийн ханд бэлтгэхдээ:  1 цайны халбага нунтаг цагаан гаа/turmeric/ 2 ш нимбэгийн жүүс, 1 цайны халбага зөгийн балыг хольж хутгана.
Тархины үйл ажиллагааг дэмжинэ

Цагаан гааны хэрэглээ нь тархины эд, эсийн хөгшрөлтийг удаашруулж, мэдрэлийн эмгэг үүсэхээс сэргийлдэг шидтэй. ийм мэдрэлийн эмгэг үүсгэдэг. Мөн цагаан гаа нь тархины үйл ажиллагааг дэмжиж, санах ойг сайжруулахад тустай.
Хөгшрөлтийн үйл явцыг удаашруулна

Цагаан гаа нь маш их хэмжээний антиоксидант агуулдаг ба биеийн сэргээн засах процессыг хурдасгаж, чөлөөт радикалууд болон хорт бодисыг задалдаг.
Жин бууруулна

Цагаан гаа нь  олон тооны \”шатах\” элементүүдийг өөртөө агуулдаг, бодисын солилцоог хурдасгаж, хоолны дуршил бууруулдаг.  Цагаан гааны шидэт ундааг хэрэглэхдээ нэг болон хоёр курсээр уугаарай.  Хоол идэхээс 30 минутын өмнө цагаан гаатай цай уугаад бага зэрэг хоол иднэ. Нэг аяга тарагийг цагаан гаа, шанцай, чимх улаан чинжүүтэй  ууж болно.
Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлнэ

Цагаа гаа нь эртний Кама Сутра болон зарим домогт өгүүлэгдсэн байдаг. Энэ нь хосуудын гал халуун харилцааг хадгалахад тустай төдийгүй цусны эргэлтийг сайжруулж, дааврын хэмжээг нэмэгдүүлж, мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна.
Гялалзсан, гэрэлтсэн арьс

Арьсаа зөөлөн, гэрэлтсэн болгохын тулд ижил хэмжээний цагаан гаа, зөгийн бал, нимбэгийн шүүс хольж максаа бэлтгэнэ.  Нүүрний маскыг 30 минутын турш хэрэглээд, бүлээн усаар угаагаарай.
Хавдрын эсрэг нөлөөтэй

Цагаан гааны зарим элементүүд хорт хавдраас сэргийлж, химийн эмчилгээ хийлгэх үед эмчилгээг үр дүнтэй болгоход тустай.
Батга арилгана

1 цайны халбага цагаан гаа, 1 халбага алимны цууг холино. Үрэвсэл бүрийг хурдан арилгахын тулд батга тус бүрт түрхэж  өгнө.  Нэг халбага цагаан гаа, 1 халбага зөгийн бал, сүүг холино. Нүүрэндээ 10-15 минутын турш байлгаад бүлээн усаар угаана.
Цусны бүтцийг хэвшүүлнэ

Судалгаагаар тогтмол цагаан гааг хэрэглэснээр холестерин болон цусан дахь сахарын түвшинг хэвийн байдалд оруулдаг. Энэ нь мөн болзошгүй хүндрэлийг бууруулж өгнө. Үүнээс гадна, цагаан гаа цусны даралт ихсэх, цусны даралт ихсэлт үүсэхээс сэргийлдэг. Цагаан гааг шанцайны иштэй хамт буцалгаж, хөргөөд, өдөрт 2-3 удаа ууж байгаарай.
Үсний ургалтыг сайжруулж, үс унахаас сэргийлдэг

Цагаан гаа нь хуйхан дахь цусны эргэлтийг сайжруулж, үсийг угнаас нь тэжээж, үс унахаас сэргийлж үсний ургалтыг нэмэгдүүлнэ.
Үсний бэхжүүлэх маск. Цагаан гаа, самрын /jojoba oil/ тосыг хослуулж, үс, арьсандаа массаж хийнэ. 30 минутын дараа угаана.
Үсний өсөлтийг дэмжих. Цагаан гаа, сармистай усан ханд бэлтгэнэ. Энэ хандмал дээр чидун /олив/ эсвэл Кокосын тос нэмж, үснийхээ хуйханд иллэг хийнэ..
Хагны маск. Шинэхэн үрсэн цагаан гаа, чидун болон гүнжидийн тосныг холино. Хуйхандаа 15-25 минутын турш байлгана. Долоо хоногт хоёр удаа хэрэглэнэ.
Орчуулсан: Х.Мөнхскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан