Жимс, ногоо огт хэрэглэдэггүй бүсгүй сохрох эрсдэлд орлоо

Британийн Норфолк гүнлэгийн Норвич хотын нэгэн бүсгүй хэдэн жилийн турш ногоо, жимснээс зайлсхийж явжээ. Тэр одоо сохрох аюулд ороод байгаа талаар “Daily Mail” хэвлэлд мэдээлсэн байна.
25 настай Жейд Ёнгмен гурван настайгаасаа эхлэн хоол хүнсийг ялгаж иддэг эмгэгтэй болжээ. Тэрбээр пицца, гоймон, чипс, тахианы наггетсээс өөр юу ч хэрэглэдэггүй байв.
Ногоо, жимс харахаараа л бөөлжис нь цутгадаг байсан тэрбээр хэчнээн амттай байсан ч ам руугаа ойртуулж чаддаггүй байсан гэнэ.
Энэ эмгэгээ даван туулахын тулд сэтгэцийн эмчид хүртэл хандаж байсан боловч огт үр дүнд хүрээгүй байна.
Хоолоо ялгаж иддэг байсан зуршлынхаа нөлөөгөөр тэр шаардлагатай витамин, аминдэмээ нөхөж чадахаа байж, одоо нүдний мэдрэлийн гаралтай өвчтэй болсон төдийгүй сохрох эрсдэлд оржээ.
Түүн шиг ийм тохиолдол өмнө нь ч гарч байсан гэнэ. Өнгөрсөн жил 18 настай Харви Дайер гэгч нэгэн хүн дан чипс, шоколадаар хооллодгоосоо болоод нэг нүд нь сохорчээ.
Эх сурвалж: lenta.ru
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан