Хүүхдийнхээ биеийн жингийн 10%-аас хэтэрсэн хүнд ЦҮНХ үрүүлэхгүй байх дээр анхаарна уу!


Манай орны нөхцөлд анги танхимд сурах бичиг, нэмэлт гарын авлага, ном хичээлийн хэрэгслээ үлдээж хадгалах сав, байхгүйн улмаас сурагч өдөр бүр цүнхэндээ бүх зүйлсээ үүрч явж байна.
Энэ нь тэдний бие махбод, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгааг I-V ангийн сурагчдын цүнхний жингийн талаар хийсэн судалгаа харуулж байгаа талаар БСШУСЯ мэдээлсэн.
Судалгааны үр дүнгээс үзвэл сурагч дунджаар:
  • I ангид 3.145 кг,
  • II ангид 3.074 кг,
  • III ангид 3.212 кг,
  • IV ангид 3.127 кг,
  • V ангид 3.765 кг ачаа (Өмсөж буй хувцасны жинг тооцоогүй болно)-г үүрдэг байна. 
Цүнхний жин нэмэгдэхэд нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном (500-1100 г), номын тавиур том, жижиг (300-500 г), хөгжмийн хичээлд бишгүүр ууттай 300 г, зургийн болон бусад хэрэглэгдэхүүн (100-160 г), үдийн цайны хэрэгсэл (100-120 г), ундаа, савтай ус гэх мэт зүйлс мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа болно.
Энэ талаар Б.Дугархүү эмчийн өгсөн ярилцлагад "Хүүхэд стандартаас хэт дахин давчихсан хүнд цүнх үүрэх нь хүүхдийн нурууны дискийг байнга дарж байдаг нь ирээдүйд нурууны суулттай болох эрсдлийг бий болгодог.
Ирээдүйд ч гэлтгүй зарим тохиолдолд хүүхдийн нуруу өвдсөн гэж эмнэлэгт үзүүлэх нь цөөнгүй болсон байна. Хүнд цүнх үүрэх нь нурууны суултаас гадна хүүхдийн өсөлтөнд ч нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа хүүхдийн бэлтгэл анги бага насны хүүхдийн хувьд өсөлтийн бүс нь яснууд дээр их байдаг. Тийм болохоор л бид хүүхдийн өсөлтийн бүсийг хамгаалах зорилгоор хөнгөн цүнх буюу сургуулийн насны хүүхэд дунджаар 500-700 грамм орчим жинтэй цүнх л үүрэх ёстой" гэж байлаа. 
Гадаадын зарим улс оронд дараах байдлаар цүнхний жингийн жишгийг тогтоосон байна. 
Үүнд:
АНУ-ын хүүхдийн эмч нарын академи
ОХУ-ын судлаач, эрдэмтэд
Анги
Цүнхний жин, дээд хязгаар (кг)
Сурагчийн биеийн жин (кг)
Цүнхний жин, дээд хязгаар (кг)
1
1.2
18-23
2
2
1.6
24-28
2.5
3
2.3
29-33
3
4
2.6
34-38
3.5
5
2.8
39-43
4
6
3.1
44-48
4.5
7, 8
3.5-3.6
49-53
5
9, 10, 11, 12
4
-
-
Дэлхийн улс орнуудын хүүхдийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг ажээ.
Манай улсад одоогоор сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стан­дарт, хуульчилсан нарийн зохицуулалт байхгүй байна.
Иймээс сургуулийн удирдлага, багш,  эцэг, эх асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмжийг БСШУСЯ хүргүүлж байгаа юм.
Зөвлөмж:
1. Сурагчийн цүнхний жинг  Монгол хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байхаар тооцох:
Монгол хүүхдийн дундаж жин
Нас
Сурагчдын дундаж жин 
Цүнхний жингийн дээд хязгаар
6
21.5
2.1
7
23.5
2.3
8
27.5
2.7
9
30.5
3
10
33
3.3
11
36.5
3.6
12
41
4.1
13
45
4.5
14
49.5
4.9
15
53
5.3
16
56.5
5.6
17
57.5
5.7
18
59.5
5.9
2. Гадаадын зарим улс оронд хэрэглэж буй цүнхний хэмжээнд дараах нийтлэг шаардлага буйг анхаарч хүүхдийнхээ цүнхийг сонгох:
  • Цүнхний өндөр урд хэсэг 24 см
  • Цүнхний өндөр ард хэсэг 33 см
  • Цүнхий өргөн 6-10 см
  • Оосрын ур 60-70 см
  • Оосрын өргөн 4-4.5 см
Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарт:
  1. Сурагчийн биеийн жинг хэмжиж, сурагч цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10  хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих;
  2. Сурагчдын өөрсдийн жинд тохируулан цүнхний жингийн норм хэмжээг анги бүр гарган мөрдөх ажлыг зохион байгуулах;
  3. Тухайн өдөр орох хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага гэх мэт зүйлсийг ялгаж буйд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
  4. Сурагчдад боломжтой бол аль болох нимгэн дэвтэр ашиглахыг дэмжих;
  5. Хичээлд ач холбогдол багатай нэмэлт хэрэгслээр сурагчдын цүнхний жинг нэмэгдүүлэхгүй байх;
Эцэг эх, асран хамгаалагчдад
  1. Сурагчийн цүнхийг авахдаа элдэв тоноглолгүйг сонгох;
  2. Хүүхдэдээ цүнх болон бичгийн хэрэглэлийг хөнгөн жин, эдэлгээ сайтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг анхаарах;
  3. Хүүхдэдээ хичээлд шаардлагагүй зүйлс /тоглоом, үлгэрийн ном г.м/ өгч явуулахгүй байх;
  4. Хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага хичээлийн хэрэгслээ ялгахад  туслах;
  5. Биеийн жинг хэмжиж, цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10  хувиас хэтрүүлэхгүй байхад  анхаарах;
  6. Сурагчийн үүрч буй цүнхийг нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч дадуулахад анхаарах гэжээ.
Гадаадын улс орнуудад сурагчдын цүнхийг хөнгөн байлгах мөн гэрийн даалгаврыг хэт их өгдөггүй учир сургуулийн анги, танхимдаа дараах байдлаар сурах бичгүүдийг байршуулан үлдээдэг байна.
Английн нэгэн бага сургуулийн анги танхим:
 
Гэхдээ хөгжингүй орнуудад сурагчдад гэрийн даалгавар хэт их өгдөггүй шалтгаан нь ихэнх тохиолдолд хичээлийн цаг урт буюу сургууль дээр өнгөрөөх цаг их байдагтай холбоотой бөгөөд сурагч анги дээр тухайн хичээлийг бүрэн гүйцэт ойлгох боломжийг олгодогт байдаг байна.
Тухайлбал, Финландад сургуулиуд өглөө 09:00-09:45 цагт хичээлээ эхэлж, 14:00-14:45 цагт тардаг бол өдөрт ердөө хоёр төрлийн л хичээл үздэг ажээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан