Ямар жимс хүний биед хамгийн ач тустай вэ?

Хар нэрс
Хар болон хөх нэрсэнд их хэмжээгээр агуулагддаг ашигтай бодиснууд хорт хавдар үүсгэгч бодиснуудын нөлөөг саармагжуулах чадвартай ба бүдүүн гэдэсний хорт хавдрын явцыг удаашруулдаг хэмээн америкийн эрдэмтэд батлажээ. Хар болон хөх нэрс цусан дахь сахарын хэмжээг бууруулж, нүдний хараанд маш сайнаар нөлөөлдөг ба харааг засах чадвартай. Өдөрт ганц цайны халбагаар нэрс жимсийг идэхэд л та хараа муудна гэдгээс санаа зоволтгүй болно.
Үхрийн нүд
Өсөж яваа хүүхдүүдэд маш сайн жимс. Ачаалал даах чадвартай болгоно. Бодисын солилцоог хэвийн болгоно. Үхрийн нүдтэй цайнд хүний өдөрт авах ёстой хэрэгцээний С амин дэм агуулагддаг байна.
Цангис
Нянгийн эсрэг үйлчилгээтэй энэхүү гайхамшигтай жимс нь шүдний буйл бэхжүүлдэг ба цангисны шүүс давсаганд халдварт нян орохоос урьдчилан сэргийлэх чадвартай ажээ.
Гүзээлзгэнэ
Аскорбины хүчлээр баялаг энэхүү жимс нь хүний бие организмыг ерөнхийд нь бэхжүүлэн сайжруулдаг. Гүзээлзгэнээр компот хийж уувал амны цангааг тайлхаас гадна мөн бөөр чулуужих өвчинг анагаах үйлчилгээ үзүүлдэг байна.
Бөөрөлзгөнө
Холестериныг хэмжээг хязгаарлан цусанд шимэгдүүлэхгүй байлгана мөн нүүрэндээ маск болгон хэргэлвэл идээт батга болон зарим төрлийн арьсны өвчныг анагаах чадвартай.
Улаалзгана
Улаалзгана жимс нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэн хэвийн болгодог тул өтгөн хатдаг колиттой хүмүүс хэрэглэх нь тустай. Биеийн организмаас хорт бодисуудыг гадагшлуулдах чадвартай ба мөн жирэмсэн эхчүүд хордлогын үеийн дотор муухайрлын зогсооно.
Чацаргана
Бүх төрлийн амин дэмийг өөртөө агуулдаг жимс бол яах араггүй Чацаргана. Биеийн эсэргүүцлийг сайжруулж, халдвар авахаас сэргийлж мөн нян устгах чадвартай учраас бие организмд орж ирсэн өвчний бактери, нянг устгадаг. Арьсыг эрүүлжүүлж, үсний ургалтыг түргэсгэж, биенээс хорт бодисуудыг зайлуулах чадвартай жимс билээ.
Интоор
Интоор жимс нь төмөр болон зэс агуулдаг учраас цус багадалттай хүмүүс хэрэглэвэл зохино. Сахарын агууламж нь бага тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэх тохиромжтой. Өдөр бүр интоор жимс идэхэд үе мөчний өвдөлтийг бууруулна. Цусны даралт ихтэй мөн судас хагарамтгай хүмүүс хэрэглэхэд илүүдэхгүй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан